Гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхэд гаргадаг 10 алдаа

Хуучирсан мэдээ: 2017.08.14-нд нийтлэгдсэн

Гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхэд гаргадаг 10 алдаа

Гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхэд гаргадаг 10 алдаа

1. Насанд тохироогүй гоо сайхны бүтээгдэхүүн

Арьс татах үйлчилгээтэй гоо сайхны бүтээгдэхүүнийг наснаасаа өмнө хэрэглэхэд тэр ашиг тусаа өгөхгүй учир түүнийг эрт хэрэглэх хэрэггүй. Арьс, арьс арчилгааны бүтээгдэхүүнээс зөвхөн өөрт дутагдаж байгаа тэр найрлагуудыг л өөртөө шингээж авдаг.

Нас ахих тусам арьс өөрийн төрөлх шинж чанараа алдаж эхэлдэг учраас түүнд илүү сайн арчилгаа шаардлагатай байдаг. Тиймээс нас ахих тусам гоо сайхны бүтээгдэхүүнээс гарах эрчимтэй үйлчилгээ нэмэгдэж байх шаардлагатай. Ямар ч гоо сайхны бүтээгдэхүүн насны ангиллын шошготой байдаг ба түүнийг үл тоомсорлож болохгүй.

2. Тогтмол бус хэрэглээ

Хэрвээ та бүтээгдэхүүн хэрэглэх горимыг байнга зөрчдөг эсвэл түүнийг зөвхөн санасан үедээ хэрэглэдэг бол түүнээс мэдэгдэхүйц үр дүнг хүлээх хэрэггүй. Үйлдвэрлэгчээс өгсөн бүх заавар зөвлөгөөг ягштал мөрдсөн тэр үед л гоо сайхны бүтээгдэхүүн ажилладаг.

3. Багсыг буруу хэрэглэх

Нүүр будалтад зориулагдсан тусгай багс нь хүссэн үр дүнд хялбархан хүрэхэд тусалдаг бөгөөд түүнийг байнга цэвэрлэж байх шаардлагатай. Байнга цэвэрлэхгүй бол өнгө холилдож, нян үржих бөгөөд багсны өөрийн шинж чанар муудахад мэдэгдэхүйцээр нөлөөлдөг.

4. Тос, ийлдэсний замбараагүй хэрэглээ

Иллэгийн шугамуудыг үл тоомсорлох, тосыг нүүрэнд хамаагүй нялж түрхэх, арьсаа татаж сунгах зэрэг нь арьсанд идэвхтэй найрлагууд бүрэн шингэх боломжийг өгдөггүй. Тосноос бага хэмжээгээр авч хурууны хөнгөн хөдөлгөөнөөр хамрын 2 талаас чамархай руу, духны голоос шанаа руу, эрүүнээс 2 чих рүү чиглүүлэн товшиж түрхэнэ.

5. Арьсны төрөлд тохирохгүй арчилгаа

Арьсны төрөл бүрт зөвхөн өөр өөрийн арчилгаа хэрэгтэй. Бүх асуудлыг нэг дор шийдэх гэж оролдох хэрэггүй, та нэгийг нь ч шийдэж чадахгүй. Асуудалтай арьс арчилгааны бүтээгдэхүүн илүү үр дүнтэй бөгөөд түүний үйлчилгээ нь мэдэгдэхүйц их байдаг.

6. Хүчтэй татах үйлчилгээтэй бүтээгдэхүүний өдөр тутмын хэрэглээ

Үрчлээг хоромхон зуур татах нь яаралтай авч байгаа арга хэмжээ бөгөөд түүний үр дүн нь 4-5 цагийн турш хадгалагддаг. Ультралифтинг зориулалттай ийлдсүүд нь өдөр тутам хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд биш бөгөөд тэдгээрийн үүрэг бол зөвхөн нүүрийг механикаар дээш өргөх явдал юм. Цогц, гүн үйлчилгээ үзүүлэхэд зориулсан өөр бүтээгдэхүүнүүд байдаг.

7. Өө дарагчийг зузаан түрхэх

Арьсны өө сэвийг далдлахдаа асуудалтай хэсэг дээр ихээхэн хэмжээний бүтээгдэхүүн түрхэх гэж хичээх хэрэггүй. Хэрвээ өө дарагчийг арьсан дээр хэд хэдэн удаа бага багаар түрхэхэд илүү тодорхой үр дүнд хүрнэ.

8. Шөнийн тосыг унтахын өмнө шууд түрхэх

Шөнийн тосыг унтахаас 20-30 минутын өмнө түрхсэнээр тэр амжиж арьсанд шингэнэ. Тосыг гоо сайхны бүтээгдэхүүний үлдэгдлүүд, арьсны тос болон бусад бохирдлуудтай холилдохоос сэргийлэхийн тулд тосыг түрхэхийн өмнө арьсыг сайтар цэвэрлэх шаардлагатай.

9. Өвлийн тосыг гадагшаа гарахын өмнөхөн түрхэх

Хүйтнээс хамгаалах бүтээгдэхүүнүүдийг цас, салхитай үед хэрэглэх боловч тэдэнд нүүрний арьсан дээр хамгаалалтын давхарга үүсгэх хугацаа зайлшгүй хэрэгтэй. Тэдгээрийг гадагш гарахаас 20-30 минутын өмнө түрхэнэ.

10. Үнэртнийг буруу түрхэх

Үнэртний мэргэжилтнүүд үнэртэй усыг хувцсан дээр биш сарвуу, тохойн орчим түрхэхийг зөвлөдөг. Чухамдаа эдгээр хэсгүүдийн ойрхон тараагуур судсууд байрладаг ба судасны хүчтэй цохилт нь үнэрийг тарахад тусалж үнэр илүү тогтоц сайтай байдаг.

Эх сурвалж: emch.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж