Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж түүнээс Оросын тамирчид нэг алт, таван мөнгөн медаль хүртжээ.
Оросын хөнгөн атлетикчдын Лондоны ДАШТ-нд харуулсан амжилт нь манай хөнгөн атлетик амьд байгааг харууллаа гэж Оросын шигшээгийн ерөнхий дасгалжуулагч Юрий Борзаковский хэлжээ.
“Манай тамирчид муугүй амжилт үзүүллээ. Тэд Оросын хөнгөн атлетик амьд гэдгийг харуулснаас гадна тэдний төлөөлөгчид цаашдаа медаль авсаар байх болно гэдгийг үүгээр харууллаа. ДАШТ-ний өмнө тамирчдаас 6-8 медаль авахыг хүсч буйгаа хэлсэн, тэд энэ зорилтыг биелүүллээ. Би тэдний оролцоог тавтын системээр бол сайн гэж үнэлж байна хэмээн хэлсэн Борзаковскийн үгийг ТАСС агентлаг дамжуулжээ. Гэхдээ зарим тамирчдаас илүү их амжилтыг хүлээж байснаа тэр хэлсэн байв.
“Тэдний оролцоог нягтаар хянан үзэж, алдаан дээр нь ажиллах болно” гэж ерөнхий дасгалжуулагч хэлжээ.
Сануулахад, “ДАШТ— 2017”-д 19 орос тамирчид оролцсон ба Оросын хөнгөн атлетикийн холбоог шийтгэсэн байгаагийн улмаас тэднийг төвийг сахигчийн статусаар оролцуулж, Оросын төрийн далбааг барих, төрийн дуулал дуулах, Оросын элдэв онцлох тэмдэг зүүх, хувцсандаа наах зэргийг хориглосон байв. Оросын Мария Ласицкене тэдний цорын ганц алтан медалийг авч өөрийн өмнөх дэлхийн аварга цолоо баталлаа. Сергей Шубенков (110 метрийн саадтай гүйлт), Дарья Клишина (уртын харайлт), Валерий Пронкин (алх шидэлт), Сергей Широбоков (20 км-ын спорт алхаа), Данил Лысенко (өндрийн харайлт) нар энэ тэмцээнээс мөнгөн медаль авчээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Холбоотой мэдээ