Усэйн Болт: Баяртай, үүгээр бүгд дууслаа

Хуучирсан мэдээ: 2017.08.14-нд нийтлэгдсэн

Усэйн Болт: Баяртай, үүгээр бүгд дууслаа

Усэйн Болт: Баяртай, үүгээр бүгд дууслаа

Ямайкийн домогт тамирчин их спортод эргэн ирэх боломжгүйгээ хэллээ.

Хөнгөн атлетикийн богино зайн гүйлтийн олимпийн найман удаагийн аварга Усэйн Болт тусгайлан хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр спортын карьераа төгсгөж байгааг хэлсэн байна.

“Өөр төрлийн спортоор оролдох уу гэдгээ би мэдэхгүй байна. Тэглээ гэхэд тэр нь хөлбөмбөг биш нь лавтай. Би 10 настайгаасаа гүйлтийн замд гарсан хүн. Одоо бие, сэтгэлээ суллаад сайхан унтаж авна даа” гэж Болт ярилаа. Мөн тэрбээр том спортод эргэн ирэх боломж тасарсныг тодруулав.

“Спортод буцан ирж байсан олон тамирчдыг би харсан. Тэгэх нь олигтой зүйл биш. Би хэн нэгэнд тийм бэлэг баримааргүй байна. Би шүтэн бишрэгчдэдээ бүгдэд нь“Баяртай” гэж хэлж байна. Үүгээр миний үйл хэрэг дууслаа” гэж тамирчин төгсгөлд нь хэлжээ.

Ямайкийн спринтер-ойрын зайн гүйлтийн тамирчин нь олимпийн найман удаагийн, дэлхийн 11 удаагийн аварга бөгөөд бас дэлхийн тэмцээнүүдийн хоёр мөнгө, нэг хүрэл медальтай. ДАШТ — 2017 тэмцээнээс Болт 100 метрийн зайд хүрэл медаль авсан ба хамгийн сүүлчийн 4х100 метрийн буухиа замд барианы өмнө гэмтэл аван медальд хүрсэнгүй.

Ш.Мягмар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж