100 айлын нийтийн байрныхан газраа авахыг хүслээ

Хуучирсан мэдээ: 2017.08.14-нд нийтлэгдсэн

100 айлын нийтийн байрныхан газраа авахыг хүслээ

100 айлын нийтийн байрныхан газраа авахыг хүслээ

100 айлд буюу Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах 70 жил болж буй нийтийн байрны “Гэгээ-9” Сууц өмчлөгчдын холбооноос сууц өмчлөгчдийн эрх ашиг зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийсэн юм.

“Сууц өмчлөгчдийн хувьд өөрсдөө санаачлан хогоо цэвцэрлэж сайхан болгосон. Тэгээд дүүргийн Засаг даргын судалгаагаар барилга байшин бариулах хүсэлтэй байна уу гэсэн. Биднийг байртай болгон гэхэд оршин суугчид бүгд дэмжсэн. Тэгээд л гэр хорооллын дахин төлөвлөлтөөр “Гэзгийн худаг” гэдэг компани 2008 оноос гэрээ хийж, зөвшөөрлөө авч, 2010 оноос барилгын ажил эхлэх болсон. Гэтэл тус компанид хоёр га газрын зөвшөөрөл гаргаж өгсөн боловч барилга барих болсон чинь газар нь 1.4 га болсон байсан. Тэгээд л хөрөнгө оруулагч нь буцсан. Энэ бүхэн манай хотын бүх шатны дарга, газрын албаныхны алдаа байсан. Одоо бүр газрынх нь зөвшөөрөл нь алга болоод байна” гэдгийг “Гэгээ-9” Сууц өмчлөгчдын холбооны захирал О.Сэлэнгэ тайлбарлалаа.

Мөн тус нийтийн байранд 309 айлын 1500 гаруй иргэн оршин суудаг байна. Эдгээр иргэдээс гуравдугаар байрны 51 өрх болон бусад байраа чөлөөлж өгсөн 100 гаруй айлын иргэд одоо гэр оронгүй, хохирч үлдээд байгаа ажээ.

Нийтийн байрны есдүгээр байрны оршин суугч Т.Цэрэнхүү “Манайх энэ байранд 15 жил амьдарч байгаа. Сүүлийн гурван жил энэ байр үнэхээр хаягдсан. Сууц өмчлөгчдийн үйл ажиллагаа зогссон. Тэр орчимд тэр чигээрээ бохир болсон. Байрны коридор, шат үнэхээр бохир. Бага насны хүүхдүүд тоглож, амьдрах ямар ч арга байхгүй. Зарим айлууд цэвэрлэгээ хийдэг ч хүндхэн нөхцөлд амьдарч байна. Оршин суугчдад газрын зөвшөөрлийг өгч, 1500 гаруй иргэдийг орон байртай болгож өгөөч” гэж хүсмээр байна гэв.

А.Сүрэн

Гэрэл зургийг Н.Батмөнх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж