БНХАУ-ын аж үйлдвэрийн бүтээгдэхүүн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2017 оны долдугаар сард 6.4 хувиар өсчээ. Гэхдээ энэ үзүүлэлтийг өнгөрсөн зургаадугаар сартай харьцуулахад 1.2 хувиар буурсан байна.
Рейтерс агентлагийн шинжээчид Хятадын аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийг долдугаар сард 7.2 хувиар өснө гэж байсан таамаглал нь талаар боллоо.
Үүний зэрэгцээ, 2017 оны эхний долоон сарын байдлаар аж үйлдвэрийн бүтээгдэхүүн 6.8 хувиар өсчээ.
Бэлтгэсэн: Ц.Уран