Долоон чиглэлийн автобус МУБИС-ийн өмнө зогсохгүй

Хуучирсан мэдээ: 2017.08.14-нд нийтлэгдсэн

Долоон чиглэлийн автобус МУБИС-ийн өмнө зогсохгүй

Долоон чиглэлийн автобус МУБИС-ийн өмнө зогсохгүй

Нийслэлийн Тээврийн газрын Тээврийн төлөвлөлт технологийн хэлтсийн орлогч дарга Булгаа баруун 4 замаас зүүн 4 зам хүртэл зүүн гар тийш эргэдэггүй болсонтой холбоотой мэдээлэл өглөө.

Шийдвэр наймдугаар сарын 15-наас буюу маргааш хэрэгжиж эхлэх юм. Үүнтэй холбоотой Багшийн дээдээс явдаг долоон чиглэлийн автобусны замнал өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлбэл дараах чиглэлийн автобуснууд Багшийн дээдийн автобусны буудал дээр зогсохгүй. Тэгэхээр иргэд Багшийн дээдийн өмнөх болон дараагийн буудал дээр алхаж очоод автобусандаа суух боломжтой юм байна.

  1. Ч7- Нисэх, Төв номын сан, 7буудал, Зунжин чиглэлийн автобус
  2. Ч28- Сэлх, Цэцэг төв
  3. Ч30б-Жанжин клуб, Цэцэг төв, МУБИС
  4. Ч34-Шархад, Сансар, Ард кино театр, ТЭЦ3
  5. Ч53-Яармаг, Цэцэг төв, МУБИС
  6. Ч55-Зайсан, Дэнжийн мянга, Зам гүүрийн автобаз, Согоотын гудамж
  7. Ч63- Ривер гарден,  Баянмонгол, Цэцэг төв, Багшийн дээд
  8. Зүүн 4 замаас Их тойруу руу гардаг Ч29 чиглэлийн автобусны замнал өөрчлөгдөнө. Гэхдээ автобусны буудал өөрчлөгдөхгүй. Автобусны явах замд бага зэрэг өөрчлөлт орох юм байна.

Т.НОМИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж