Ц.Сандуйг огцруулна гэдгийг сошиалаас харсан

Хуучирсан мэдээ: 2017.08.14-нд нийтлэгдсэн

Ц.Сандуйг огцруулна гэдгийг сошиалаас харсан

Ц.Сандуйг огцруулна гэдгийг сошиалаас харсан

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид Ц.Сандуйг НИТХ-ын даргыг албан тушаалаас нь огцруулахаар гарын үсэг цуглуулж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна.  Тэд “Төрийн албыг наймаалах, төрийн эрхийг хууль бусаар авахаар санаархсан Ц.Сандуй хариуцлага хүлээж, 60 тэрбумтай холбоотой асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулах ёстой гэж үзэн НИТХ-ын даргын албан тушаалаасаа огцрохыг шаардаж, гарын үсэг зурж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн 30 гаруй төлөөлөгч Ц.Сандуйг огцруулах  бичигт гарын үсэг зураад байна гэсэн мэдээлэл хэвлэлээр гарсан юм. Хуулийн дагуу НИТХ дахь нийт 45 төлөөлөгчийн гуравны хоёр (3/2) нь хурлын даргаа огцруулах бичигт гарын үсэг зурснаар Иргэдийн хурлын дарга огцрох эрх зүйн үндэслэл бүрддэг бөгөөд Ц.Сандуй албан тушаалаасаа буух нөхцөл байдал үүсээд байгаа талаар сошиал ертөнцөөр мэдээлж байна. Тэ ч бүү хэл “Би албан тушаалаа өгөхгүй, өгсөн ч өөрийнхөө хүнд л өгнө. Хэрвээ Ц.Сандаг-Очирыг Нийслэлийн Иргэдийн хурлын даргаар томилох юм бол би ажлаа өгч болно” гэсэн тухай ч мэдээлж байгаа юм.

Харин өнөөдөр нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун нарын хүмүүс оролцсон юм. Энэ үеэр энэ асуудалтай холбоотойгоор НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйг огцруулахаар гарын үсэг цуглуулж байна гэсэн мэдээлэл бий. Энэ үнэн үү?

-НИТХ дахь МАН-ын бүлгийн даргын хувьд гарын үсэг цуглуулж байгаа талаар албан ёсны мэдээлэл байхгүй. Зөвхөн сошиал болон фээсбүүк, твиттерээр мэдээлэл байна.

-Төрийн албыг худалдсан гэх 60 тэрбумын бичлэгтэй холбоотойгоор та ямар байр суурьтай байна вэ?

-Энэ асуудлыг хууль шүүхийн байгууллага шийдээгүй байгаа тохиолдолд хэлэлцэх боломж байхгүй. Хууль шүүхийн байгууллага хэн нэгнийг гэм буруутайд тогтоогоогүй байгаа тохиолдолд бид хэлэлцэх боломж байхгүй гэв.

Мөн НИТХ дахь МАН-ын бүлэг Ардчилсан намыг хууль зөрчиж байна гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Тодруулбал, нийслэлийн Баянгол дүүрэг, Сүхбаатар дүрэг, Баянзүрх дүүрэгт Ардчилсан намаас сонгогдсон Засаг дарга ажиллаж байгаа. Тэд хууль бусаар иргэдийн нийтийн хурлыг хуралдуулж, хорооны Засаг даргын сонгуулийг зохион байгууллаа гэв. Хорооны Засаг даргын сонгууль болох үеэр сонгогчийн шилжилт хөдөлгөөн хийж, санал луйвардах хэлбэрээр өөрсдийн хүнээ гаргаж ирсэн гэж байлаа.

НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулууны хэлж буйгаар Ардчилсан намынхан өмнөх дөрвөн жилд Сонгинохайрхан, Багануур дүүргийн Засаг даргын суудлыг хууль бусаар авсан. Засаг захиргааны анхан шатны удирдлагыг хууль бусаар авна гэдэг нь төрийн эрх мэдлийг хууль бусаар авахтай ижил зүйл гэв. Тиймээс хорооны засаг даргын сонгуулийг дахин товлож, явуулах ёстой гэдгийг хэвлэлийн хурлаар дамжуулав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж