О.Баасанхүү: МАХН-д МАНАН байгаа

Хуучирсан мэдээ: 2017.08.14-нд нийтлэгдсэн

О.Баасанхүү: МАХН-д МАНАН байгаа

О.Баасанхүү: МАХН-д МАНАН байгаа

УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас хөөгдсөн гэх асуудалтай холбогдуулж, өнөөдөр /2017.08.14/ тайлбар хийлээ.

Тэрбээр “Намайг МАХН-аас гарсан уу, эсвэл хөөгдсөн үү гэдгийг хүмүүс их асууж байна. Хөөсөн эсэх талаар надад мэдээлэл алга. Манай намын даргын худ фейсбүүк хуудсаараа юм бичсэн байна лээ. Надад нэг зүйл нь таалагдаагүй.

Компаниас гарахад амар байх. Худынхны дургүй хүргээд ажлыг нь хийгээгүй гэдэг шалтгаанаар гаргачих байх. Улс төрийн нам гэдэг бол олон нийтийн байгууллага. Хамтын шийдвэртэй, хариуцлагатай байлгах ёстой. Ёс зүйтэй байх ёстой. Энийг ярихаар намын даргын эсрэг үзэлтэн болчихдог юм уу.

Нэг зүйл нь надад таалагдаагүй. Миний аавыг доромжилсон байна лээ. Манай аавыг Октябрь гэдэг, 80 нас хүрч байгаа буурал бий. Аавын маань аавыг хэлмэгдүүлээд буудаад алчихсан. Дөрвөн өнчин дүүг нь өргөөд авсан. Хамгийн бага дүүг нь хаана өргүүлсэн тухай мэдээлэл одоог хүртэл байхгүй. Бусдыг нь Зүүн хараа, Баянхошуунд өргүүлсэн.

Сургуульд оруулахын тулд аавын нэрийг өөрчилсөн. Нэлээн тэмцэгч хүн байсан гэж ярьдаг. Одоог хүртэл өвөөгийн зураг байхгүй. Тэр нэрийг хэн ч гуйж олоогүй. Жолооны сургуульд оруулахын тулд нэр сольсон. Тийм байхад аравдугаар сарын хүүхэд гэж доромжилж байгаа.

МАХН-аас хөөтөл гарахгүй. МАХН-ыг өөрчилнө, цоо шинэ үзэл баримтлалаар явуулна. Монгол Улсыг хөгжүүлэхийн төлөө явна.

Би 40 гарлаа. Би Н.Энхбаяр даргын өмгөөлөгч байсан, баривчлагдахад нь Женко Х.Баттулга дээр очоод “Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хэлээч” гээд эмнэлэг рүү аваад явж байсан. Шоронд байхад хамгийн олон очсон. БНСУ-д байхад хамгийн олон эргэж, уулзаж байсан.

МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд орох ёстой гээд өөрийнхөө төлөөллөө баттай хамгаалаад явж байгаа. Тийм байхад юунаас би урвасан болж таарах вэ. Нам дээр хариуцлага бий болгоё гэж ярихаар урвалт болдог юм уу.

Нам лидерт суурилсан биш үзэл баримтлалд суурилсан байх ёстой.

МАХН хоёр зүйлд анхаарах ёстой. Нэг нь Үндсэн хулийн өөрчлөлтийг хэрхэн яаж хийх вэ. Хийгдэх ёсгүй бол юун дээр хийхгүй вэ гэдээ ярих. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 30 гаруй заалт яригдаж байгаа. Үүнээс би 30 хувийг нь дэмжинэ. Бүгдийг нь шууд эсэргүүцээд байж таарахгүй. Эрдэнэт, Дархан хотын статустай болох ёстой юу гэж асууж байна. Болох ёстой зөв.

Хоёрдугаарт бүтэц зохион байгуулалтаа ярих. Цус сэлбэлт оруулах ёстой.

Улс оронд байгаа, аливаа шүүмжлэл нь арга барилтайгаа цуг байх ёстой.

МАНАН-гийн жинхэнэ бүлэглэл манайд байгаа. МАНАН бүлэглэлийг дотроос нь өөрчилье гэж байгаа бол үүнийгээ л тодорхой ярих ёстой” гэлээ.

Г.ДАРЬ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж