Амралтад явахаар гараад эргэж ирээгүй байна

Хуучирсан мэдээ: 2017.08.14-нд нийтлэгдсэн

Амралтад явахаар гараад эргэж ирээгүй байна

Амралтад явахаар гараад эргэж ирээгүй байна

Баян-Өлгий аймгийн Бугат сумын “Буга” гэдэг газар Өлгий сумын харьяат иргэн 35 настай, эрэгтэй Е усанд осолдож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр, тус иргэн долдугаар 30-ны өдөр амралтад явахаар автомашинтай гэрээсээ гараад сураггүй болсон байна. Улмаар өчигдөр /2017.08.13/ Ховд голын эргээс автомашиныг нь олсон бөгөөд усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 15.22 цагт хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын зургаан алба хаагч, нэг завь, нэг автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 19.10 цагт осолдсон газраас зүүн зүгт таван километрээс цогцсыг гарган авч, аймгийн Цагдаагийн газартаа шилжүүлэн өгсөн аж.

Д.ЖАГАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж