Б.Шарав гуайн бие сайжирч байна | News.MN

Б.Шарав гуайн бие сайжирч байна

Хуучирсан мэдээ: 2017.08.14-нд нийтлэгдсэн

Б.Шарав гуайн бие сайжирч байна

Б.Шарав гуайн бие сайжирч байна

Дахин уулзахад

Өчигдөр буюу 8-р сарын 13-нд ССТV-гийн Монгол хэлний сайтад Монгол улсаас уригдан ажиллаж буй сэтгүүлч Д.Чинзоригтой Бээжингийн Цэргийн төв эмнэлэгт очиж Б.Шарав гуайгаа эргэлээ. Д.Чинзориг хандивын мөнгөө гардуулж, миний бие Өвөр Монголын эмч Мөнхөөгийн илгээсэн сэтгэлийн хүчээр эрүүлжих видео хичээл, дархлааг дэмжих бүтээгдэхүүн болон ар гэрийнхэнд нь унших ном хүргэж өгсөн юм.

Бороон дундуур алхсаар эмнэлэгт хүрч, өрөөнд нь ортол эзгүй байна. Сэртхийгээд явчихлаа. Гэтэл эхнэртэйгээ нүүр дүүрэн инээсээр орж ирэв. Ариун цэврийн өрөө ороод ирсэн юмсанж. Гуравхан хоногийн өмнө арай гэж өндийж байсан хүн шүү дээ. Царай нь засарч, өнгө ороод, дуу хоолой нь тодорчээ. Заримдаа коридороор түр алхаж, хөдөлгөөн хийж байгаа гэнэ. Өчигдрөөс эмчийн зааврын дагуу хурган бантан, өндөгний шөл ууж эхэлжээ. Урьд нь зөвхөн будааны шүүсээр хооллож байсан билээ.

Эмч, нойр булчирхайн шарх нь эдгэж байгааг гэсэн ч, химийн эмчилгээг хэдийд эхлэх тухай хэлээгүй байна. Б.Шарав ах инээмсэглэн, ойр зуурын юм сонирхон асууж, Өвөр Монголчуудын халуун сэтгэлийг магтаж байлаа. Тэрээр “Нэлээд мөнгө цуглалаа, хандивын аянаа зогсооё” гэлээ. Гэхдээ энэ бол эмчилгээний мөнгө бүрэн цугласан гэсэн үг биш юм.

Бид Б.Шарав ахыг ядраахаас эмээн, тэгсхийгээд гарав. Бороон дундуур яаран алхахдаа сэтгэл зүрх баяраар бялхан “Сэтгэлийн эгшиг”-ийг өөрийн мэдэлгүй аялж явав. Дашрамд дурдахад Б.Шарав ах болон гэр бүлийнхэн нь хандивын аян зохион байгуулсан багийнхан хийгээд Өвөр Монгол ахан дүүстээ чин сэтгэлийн талархал илэрхийлснийг үүгээр уламжилъя.

Шарав гуайд туслах баг

Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс санал тавьсны дагуу 8-р сарын 7-ноос эхлэн Монгол улсаас МОНЦАМЭ-гийн сэтгүүлч, яруу найрагч Б.Занданхүү, МҮОНР-гийн Хятад хэлний редакцын сэтгүүлч, хятадач Э.Эрдэнэсувд, ССТV-гийн Монгол сайтын редактор Д.Чинзориг, Хөх хотод багшилж буй зураач Д.Гантөгс, Шилийн хотод ажиллаж буй хөгжимчин П.Энхтайван, Бээжингийн Багшийн их сургуулийн магистрант Уранчимэг, Бээжингийн Зам харилцааны их сургуулийн оюутан Э.Бат-Итгэл, Өвөр Монголоос ХОУР-гийн сэтгүүлч, яруу найрагч Шарайд Дүүрэнжаргал, “Эгшиг” сайтын захирал Байгаль, “Май Шюнь” компаний продюсер Үндэс нар  “Шарав гуайд туслах баг” нэртэй вийчат групп нээж “Сэтгэлийн эгшиг” хандивын аян өрнүүлсэн юм. Нэн ялангуяа Монгол улсаас “Баатар” язгуур урлагийн сургуульд уригдан багшилж буй Ц.Бэрцэцэг, Солонго төвд ажиллаж буй сэтгүүлч, зохиолч Э.Үржинханд, Өвөр Монголын уртын дуучин Отгонтуяа нар онц их идэвх зүтгэл гарган ажиллаж, хандивын мөнгөний дийлэнхийг цуглуулсан билээ.

Мөн Өвөр Монголын “Монгол тулгатны бууц” группийн админ Сарангоо, тус группын зөвлөлийн гишүүд, “Таван мөс” группын админ Оюунцэцэг, “Баян Барга” группын админ Болд, Алшаа нутгийн шүлэгч Алтанцэцэг нар ихээхэн зүтгэл гаргасныг дуулгахад таатай байна. Аяны тухай мэдээллийг ХОУР-гийн Монгол хэлний редакц, ССТV-гийн Монгол сайт, Эгшиг сайт, MGL Tube вийчатын индэр идэвхтэй мэдээлж, уриалан дуудаж байлаа.

Өвөр Монгол дахь хандивын аяныг зогсоов

Өнөөгийн байдлаар “Сэтгэлийн эгшиг” аян өрнүүлсэн 7 өдрийн турш 3000 гаруй хүн нийт 100 гаруй мянган юань хандивласны 90 гаруй хувийг Өвөр Монголчууд өгчээ.

Бид Б.Шарав гуайн хүсэлтээр өнөө орой 22 цагт “Сэтгэлийн эгшиг” аянаа албан ёсоор өндөрлүүлж, хандив өргөсөн хүмүүст талархал илэрхийлэн, цугларсан мөнгөө Б.Шарав гуайн хүү Ш.Саруулд хүлээлгэн өгөв. Сэтгэл нэгдэн ажилласан анд нөхөд, халуун сэтгэлээр тусалсан бүх хүнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

ДО.БОЛДХУЯГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-08-14 66.181.182.30

ёооё БАЯРЛАЛАА

Avatar

Oyunbat 2017-08-14 202.9.40.162

Yostoi mundag Bayrlalaa Bayr hurgie

Avatar

Зочин 2017-08-14 202.70.38.18

сайхан мэдээ байна талархаж байна

Avatar

Зочин 2017-08-14 202.70.40.154

Шарав гуайн зохиолыг Сэтгэлийн эгшиг-ээр л төсөөлдөг бололтой Гэтэл тэр хүн дэлхийд данстай маш олон гайхамшигтай бүтээл туурвисан хүн шүү дээ Ядахдаа "Морин хуурт бичсэн концертийг сонсдог болоосой https www youtube com watch v=UvDM6qmTEQY

Avatar

зочин 2017-08-14 119.40.103.140

Өвөрмонголчуудаа ад үзээд л байдаг бид гэтэл тэд л хандив өргөх юм даа Гэтэл Ар Монголчууд бид хоосон цэцэрхэл атгаг санаа атаархуу сэтгэлээр бие биенийхээ сэтгэлд ус цацаад л сууж байна даа хөөрхий

Avatar

хүннү 2017-08-14 202.179.25.123

Бид нэгнийгээ" мэрж" сууна Тэд өрөөл бусдад" мэрүүлж" сууна Ялгаа нь энэ

Avatar

Зочин 2017-08-14 182.160.4.103

Б Шарав аялгуу сайхантай хөгжмийн зохиолч Ялгарах онцлого нь даруухан бололтой Шаравыг Тэнгэр ивээнээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж