"Лабораторийн чадавхийг бэхжүүлэх үндэсний семинар’’-ыг зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2017.08.14-нд нийтлэгдсэн

"Лабораторийн чадавхийг бэхжүүлэх үндэсний семинар’’-ыг зохион байгууллаа

"Лабораторийн чадавхийг бэхжүүлэх үндэсний семинар’’-ыг зохион байгууллаа

Дэлхийн Гаалийн байгууллагаас 2017 оны долдугаар сарын 31-нээс наймдугаар сарын 03-ны өдрүүдэд Монголын гаалийн байгууллагад ‘’ЛАБОРАТОРИЙН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР’’-ыг зохион байгууллаа.

Уг семинарыг Дэлхийн гаалийн байгууллагын Тариф, худалдааны газрын орлогч дарга Алваро Фернандез, Испаний гаалийн лабораторийн химич Хуан Морено, БНХАУ-ын Шанхай дахь гаалийн газрын Ангиллын албаны орлогч дарга Ванг Юнгэ нар удирдан зохион явуулсан.

Энэ удаагийн семинар нь ДГБ-ын хороод, дэд хороодын үүрэг оролцоо, бүс нутгийн гаалийн лаборатори, БНХАУ-ын гаалийн лаборатори, Испанийн гаалийн лабораториудын үйл ажиллагааны талаар, уялдуулсан системийн ангилал, гүйцэтгэх үүрэг, мэдээллийн баазтай ажиллах, лабораторитой холбогдолтой ДГБ-ын зөвлөмжүүд, шинжилгээний чиглэлээр мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис, эмийн, полимерийн, амин дэмийн бүтээгдэхүүний найрлага, бүтцийн тоон хувь хэмжээг тодорхойлох, даавууны ангилал, дүн шинжилгээ болон ДГБ-ын цахим хуудас, УС болон INN мэдээллийн сангийн талаар бусад асуудлаар оролцогчдод онолын мэдлэг, чадварыг олгосноороо илүү ач холбогдолтой, үр дүнтэй сургалт байлаа.

Эх сурвалж: ГЕГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж