ОХУ-аас Энэтхэгт суух элчин сайдаар Оросын Гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга нарын захирлын орлогч Николай Кудашев томилогджээ.
Николай Кудашев нь Зүүн Өмнөд Ази судлалаар мэргэшсэн дипломат. Тэр 2014-2015 онд Микронезийн Холбооны улсад ОХУ-ын төлөөлсөн элчин сайдаар ажиллаж байв.
Сануулахад, 2009 оноос хойш Энэтхэгт ОХУ-ыг төлөөлөн сууж байсан элчин сайд Александр Кадакин энэ оны нэгдүгээр сард зүрхний өвчний улмаас өөд болсон билээ.
Бэлтгэсэн: Ц.Уран