УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанаар ахлуулсан ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд нийт зургаан асуудлын хүрээнд 30 гаруй нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөж хуулийн төсөл боловсруулжээ.
Хуулийн төсөлд тусгасан заалтуудаас дурдвал:
- Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр болон хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халах, чөлөөлөхийг хориглоно.
- УИХ-ын ээлжит чуулган жил тутам нэг удаа 75-аас доошгүй ажлын өдөр чуулна.
- Засгийн газрын нийт гишүүдийн гуравны нэг нь УИХ-ын гишүүн байж болно.
- Засгийн газар таван төрлийн үндсэн чиг үүргийн яамтай байна. Доор дурдсан яам дээр нэмж долоо хүртэл яам байгуулж болно. Үндсэн чиг үүргийн яам нь:
- Хууль зүй, дотоод хэргийн яам
- Сангийн яам
- Гадаад хэргийн яам
- Батлан хамгаалах яам
- Байгаль орчны яам
Сануулахад: Үндсэн хуульд нэмэлтээр оруулах гэж байгаа дээрх заалтаар иргэдээс санал авч байгаа юм. Ингээд дэмжигдсэн заалтыг нэгтгэж хуулийн төсөл боловсруулна. Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцээд, эцсийн шатанд Ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэхээр хуульд тусгасан билээ.
Харин одоо Ерөнхийлөгчтэй холбоотой заалтууд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хэрхэн тусгагдсан талаар хүргэе.
Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт УИХ-ын гишүүн болон Засгийн газар хууль санаачлах эрх эдэлнэ гэж тусгаж өгчээ. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг тус заалтаар хассан байна.
ОДОО ХҮЧИН ТӨГӨЛДӨР ҮЙЛЧИЛЖ БУЙ ҮНДСЭН ХУУЛИЙН ЗААЛТ: | ШИНЭЭР ОРУУЛАХ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ: | |
22 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно. Ийнхүү тарах шийдвэр гаргасан бол шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ эдэлнэ. Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах тухай шийдвэр гаргана. 39 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хүн бүрээр хэлэлцэж томилно. 51 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно. | 22 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Монгол Улсын Ерөнхийлөгч дараах тохиолдолд УИХ-ын тараах шийдвэр гаргана: 1/ УИХ бүрэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний 2/3-оос доошгүй нь үзсэн; 2/ УИХ-ын анхдугаар чуулган хуралдсанаас хойш 30 хоног, эсхүл Ерөнхий сайдын бүрэн эрх дуусгавар болсноос хойш 21 хоногийн дотор Ерөнхий сайдын томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй. Ийнхүү тарах шийдвэр гаргасан бол шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл УИХ бүрэн эрхээ эдэлнэ. 39 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг томилсон чөлөөлсөн, огцруулсан шийдвэрийг Ерөнхийлөгч болон УИХ-д танилцуулснаас хойш Ерөнхийлөгч 72 цагийн дотор уг шийдвэрийг батламжилна. 51 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохоор УИХ-д танилцуулж дэмжсэнийг бусад шүүхийн шүүгчийг томилохоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосныг Ерөнхийлөгч 72 цагийн дотор батламжилна. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас шүүгчдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар сонгоно. Энэхүү шийдвэрийг Ерөнхийлөгч 72 цагийн дотор батламжилна. |
Холбоотой мэдээ