М-Си-Эс Электроникс компани нь Dell корпорацийн албан ёсны дистрибьютерээр 11 дэх жилдээ амжилттай хамтран ажиллаж байгаа билээ. Энэ ойн жилийн хүрээнд харилцагч байгууллагууддаа зориулан Dell брэндийн 2011 оны шинэ загварууд, тэдгээрийн давуу тал болон байгууллагын мэдээллийн технологийн удирдлагыг боловсронгуй болгох шийдлүүдийг танилцуулах зорилгоор “IT Products and Solutions 2011” сэдэвт уулзалт, семинарыг Continental зочид буудлын хурлын танхимд амжилттай зохион байгууллаа.
Энэхүү уулзалт семинарын үеэр М-Си-Эс Электроникс компани нь харилцагч байгууллагууддаа дэлхийн мэдээллийн технологийн 2011 оны чиг хандлага, хөгжил дэвшлийн талаар танилцуулж, тэдгээрийг өөрийн байгууллагын үйл ажиллагаанд үр дүнтэй ашиглах, байгууллагынхаа үйл ажиллагааг сайжруулах, эдийн засгийн үр ашгаа өсгөх, өрсөлдөөний давуу талаа хөгжүүлэх боломжуудыг олгосон томоохон цогц шийдлүүдийн талаар танилцуулга хийж харилцан саналаа солилцлоо. Уулзалт семинарын үеээр Dell брэндийн хамгийн сүүлийн үеийн шинэ техник, технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шилдэг шийдлүүдийг дэлгэн үзүүлсэний зэрэгцээ уул уурхай, банк, төрийн байгууллагуудын онцлогт нийцсэн сүүлийн үед өндөр хөгжилтэй орнуудад хэрэглэж буй мэдээлэл технологийн шийдлүүд болох байршил тогтоох хяналтын систем, үйлдвэрийн автоматжуулалт, алсын зайн жин хэмжүүрийн систем, Утасгүй мэдээлэл дамжуулах Wireless шийдэл, IP-д тулгуурласан дотоод холбооны шийдлүүд зэргийг танилцуулсанаараа онцлог боллоо.
Тус уулзалт семинарт Монголын томоохон аж ахуйн нэгжүүд, төрийн байгууллагуудын мэдээллийн технологийн мэргэжилтэн, инженерүүд оролцсон бөгөөд байгууллагын мэдээллийн технологийн хэрэглээ, ашиглалтыг илүү боловсронгуй болгох, хөгжүүлэх, үйл ажиллагаагаа хялбар, бодитойгоор удирдаж, зардал хэмнэлтийг бий болгох, байгууллагын үр ашиг, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх талаар хамгийн шинэлэг мэдээллүүдийг авсан үр өгөөжтэй уулзалт семинар боллоо гэж дүгнэж байнаа.