О.Баасанхүү МАХН-аас хөөгдсөн эсэх талаараа тайлбар хийнэ

Хуучирсан мэдээ: 2017.08.14-нд нийтлэгдсэн

О.Баасанхүү МАХН-аас хөөгдсөн эсэх талаараа тайлбар хийнэ

О.Баасанхүү МАХН-аас хөөгдсөн эсэх талаараа тайлбар хийнэ

УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-аас хөөх шийдвэр гаргасан талаар тус намын дэргэдэх Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ч.Долгорсүрэн өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм.

Энэ асуудалд УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр 11.30 цагт тайлбар хийх гэж байна.

Өнгөрсөн долоо хоногт шүүхээс Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамба нарыг авлигын хэрэгт холбогдуулан 5 хүртэлх жилийн ял оноосон.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү дээрх асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ “Шүүхийн шийдвэрт би тайлбар хийхгүй. Г.Шийлэгдамба нар намдаа санхүүжилт босгохын тулд ийм хэрэг хийсэн. Үүнд намын удирдлагуудад тайлбар хийхгүй, өмгөөлөхгүй байгаад харамсаж байна” гэж мэдэгдсэн юм. Дээрх тайлбар нь намаас хөөгдөх шалтгаан болсон байхыг үгүйсгэх аргагүй гэнэ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж