Утаа бууруулах бүтээгдэхүүнүүдийг танилцуулна | News.MN

Утаа бууруулах бүтээгдэхүүнүүдийг танилцуулна

Хуучирсан мэдээ: 2017.08.14-нд нийтлэгдсэн

Утаа бууруулах бүтээгдэхүүнүүдийг танилцуулна

Утаа бууруулах бүтээгдэхүүнүүдийг танилцуулна

Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий зуух үйлдвэрлэгч байгууллагын зуух, гэр болон байшингийн дулаалга, сайжруулсан түлшний үйлдвэрлэл, агаар цэвэршүүлэгч зэрэг 300 гаруй бүтээгдэхүүнийг танилцуулах үзэсгэлэн худалдаа болно. “Утааны эсрэг хамтдаа” үзэсгэлэн худалдааг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас энэ сарын 17-20-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

Уг үзэсгэлэн худалдаа нь нийслэлийн хэмжээнд ‘’Агаар орчны бохирдлыг бууруулах тусгай төлөвлөгөө’’-ний хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах арга хэрэгслийг иргэдэд мэдээлэх зорилготой юм. Үзэсгэлэн худалдаанд эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болон зарж борлуулдаг 50 гаруй аж ахуйн нэгж байгууллага болон Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар, ‘’Хос цамхаг’’ ХХК оролцоно.

Дашрамд мэдээлэхэд, “Утааны эсрэг хамтдаа” үзэсгэлэн худалдаа дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ айл” худалдааны төвд болно. Иймд иргэдийг үзэсгэлэн худалдаанд идэвхтэй оролцож, Утаагүй Улаанбаатарыг хамтдаа бий болгохыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас уриалж байна хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2017-08-14

Олон айл том жижиггүй бүгд ханиадтай, нэлээд нь хүндрээд хатгаа болж байна. Асар их үргүй зардал гарч байна. Цаашдаа ямар нэг зүйл /тэр шахмал түлш, эсвэл хий энэ тэр гэсэн лоббиг улстөржилгүй бүр мартмаар/ шатааж дулаан гаргадагаас хамаарч байгаа нь ойлгомжтой тул цахилгаан ба нийтийн халаалтыг яаралтай шийдэх хэрэгтэй байна. Ингэхдээ ядуу иргэд энэ тэр гэж нэг эрхэлж, улстөрчил нь хий маргахгүйгээр гал түлэхийг УБ хотын хэмжээнд 2-3 жилийн дотор бүрмөсөн таслан зогсоох хэрэгтэй байгаа юм. Харин цахилгааны сүлжээний чадал, найдвартай байдлыг нэмэх, цахилгаанаар ажилладаг дулааны эх үүсвэрийн хэрэглээг дэмжих, дулааны алдагдлыг эрс бууруулах хэрэгтэй байна. Цаашид "утаа багасгах" гэсэн хоосон яриаг нэгмөсөн цэглэе!!!!!

Avatar

зочин 2017-08-14 66.181.160.20

дан цахилгаанаар халаагаад өвөлжиж барахгүй жоохон судалгаатай хандаач

Avatar

Зочин 2017-08-14 115.187.88.12

Zuukh bol zuukh bokhirdol utaa garj l taaraa Ter shuultuur bj bolno tekhdee manaikhan shig mashinii shuultuuree solidoggui khumuus zuukhniikhaa shuultuuriig solikhuu

Avatar

Зочин 2017-08-14 202.179.27.134

Баян хшуунд тогны хүчийг 220-днь хүргэж өгөөч тэгвэл утаа багасгахад их хэрэгтэй юм байна
Манайх цахилгаанаар халаах системийг ХААН банкнаас 11 сая төгрөгийн аваад ажлаа дуусгаад ажлуулах гэтэл цахилгаан нь 140-160 байгаад ажлуулж дийлсэнгүй
Үүнийг анхаарч өгөөч гуйя төр засаг минь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж