Нээлттэй өдөрлөг зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

Нээлттэй өдөрлөг зохион байгууллаа

Энэ хичээлийн жилд их дээд мэргэжлийн сургуулиудын консерциум нийт 5 төрлийн 28 багц үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Эдгээр ажлуудаа төрийн захиргаа их дээд мэргэжлийн сургууль, хөрөнгө оруулалт дархан-50, багшийн хөгжил, манлайлал менежмент, оюутны нөхөрлөл гэсэн 5 үндсэн чиглэлээр баталсан байна. Оны томоохон ажил бол Дарханы их, дээд, мэргэжлийн гээд нийтдээ 10 сургууль сар бүр сургууль сурталчлах өдөрлөг зохион байгуулах юм. Энэ үүднээс өчигдөр ЭМШУИС-ын Дархан-Уул аймаг дахь салбар сургууль нээлттэй өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр тус сургуульд нэвтрүүлж байгаа 3F зарчмын талаар танилцуулга хийсэн юм. 3F-ийн зарчим гэдэг нь үгүйсгэлийг хог, хаягдал, хорт болон буруу зуршил хэрэглээ, хэн нэгэндээ үүсгэх үйлдэл, бухимдал зэрэгт хэрэглэж хэвших гэсэн утгаар товчхон ойлгож болно гэлээ.

Нээлттэй өдөрлөгийн үеэр тус сургуулийн багш нар бүтээлийн үзэсгэлэнгээ гаргалаа. Оюутнуудын дипломын ажил, багш нарын судалгаа эрдэм шинжилгээний бүтээл болон зарим нэг хичээлээ цахим хэлбэрээр ч бэлтгэсэн байснаа дэлгэн тавьсан байсан юм. Харин консерциумын зүгээс 2011 онд дархан 50 бүтээлч ажлын хүрээнд оюутны хотхонд цэцэрлэгт хүрээлэн байгуулах, оюутны хотхоныг хөгжүүлэх төсөл бичих, аймгийн эрдэмтдийн зөвлөлгөөн зохион байгуулах, мэдээлэл зүйн олимпиад, оюутны урлаг спортын их наадам зохиогдоно гээд олон үйл ажилагааг эхний ээлжинд төлөвлөн, үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

М.Дэлгэржаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж