Дуучин Тэнгэрийг гэр хорионд оруулсан уу?

Хуучирсан мэдээ: 2017.08.14-нд нийтлэгдсэн

Дуучин Тэнгэрийг гэр хорионд оруулсан уу?

Дуучин Тэнгэрийг гэр хорионд оруулсан уу?

Өвөр Монголын өөртөө засах орон байгуулагдсаны 70 жилийн ой энэ сарын 8-10-ны өдрүүдэд болсон. Энэ үеэр алдарт дуучин Тэнгэрийг гэрийн хорионд оруулж, ойн арга хэмжээнд оруулаагүйгээр зогсохгүй түүний дуулсан дуу, уран бүтээлийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр явуулж, худалдаалахыг хориглосон тухай зарим сайт болон цахим орчинд мэдээлж байна. Түүнийг хөл хорих болсон шалтгаан нь “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээр үндсэрхэг үзэл гаргасантай нь холбоотой гэж үзэж байгаа юм. Харин эх сурвалжуудаас энэ талаар тодруулахад “Тийм мэдээлэл дуулдаагүй. Дуучин Тэнгэр 70 жилийн ойгоор наадам үзээд, зүгээр явж байсан” гэх хариултыг өглөө. Хятадын вэб сайтууд болон Wechat-д харин энэ талаар огт мэдээлээгүй байна. Албан эх сурвалжууд энэ талаар ямар нэгэн мэдээлэл өгсөнгүй. Ямартай ч дуучин Тэнгэр наадамдаа оролцсон гэдгийг л батлан хэлж байна.

Л.ХАЛИУ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж