Эрх баригчид ажлаа хийе | News.MN

Эрх баригчид ажлаа хийе

Хуучирсан мэдээ: 2017.08.14-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Эрх баригчид ажлаа хийе

Монголын ард түмэн МАН-д 65 суудал өгсөн шалтгаан нь ердөө л хэрэлдэж маргалдалгүй, асуудлыг шуурхай шийдвэрлэж, амласан шигээ улс орноо, тэр дундаа иргэдийнхээ амьжиргааг дээшлүүл байсан. Харин МАН засаг авснаасаа хойш өмнөх засаг юу ч үгүй сэгсэрчихсэн, өрнөөс өөр юм үлдээгээгүй гэхчлэн мэдээлэл хийж, түүнийгээ батлах гэж хэт улайрснаас болоод Сангийн сайд нь дампуурлын ирмэгт тулсан гэж зарласнаар бондынх нь хувьцаа нэгхэн өдрийн дотор навс унаж байв. Тухайн үед хашир эдийн засагчид навс унасан дээр нь эргэж бондоо худалдан авч, төлөх мөнгөө хоёр дахин багасгах мэргэн санаа олж байсан ч бодсон шиг нь мэргэн алхам хийгдээгүй билээ. Бүсээ чангалахаас өөр арга байхгүйг эрх баригчид учирласан. Төсвийн зардлыг танаж, иргэдийнхээ бүсийг чангалахаа мэдэгдсэн ч дэд сайдаас эхлээд төсөвт дарамт болж буй төдийлөн хэрэгцээгүй албан тушаалуудаа танаагүй. Гэсэн атлаа татвар нэмсэн. Он гарсаар тансаг хэрэглээний жийп өндөр үнээр авсан гээд бишгүй бухимдуулав.

Өнөөдөр МАН-ын ажилд саад учруулахаар сөрөг хүчин алга. Ерөнхийлөгчийн сонгууль гэж бас л багагүй популизм хийж, зарим татварын хэрэгжих хугацааг хойшлуулан, аргацаах бодлого барьж ирэв. Хэдийгээр асуудал болгоныг бярдаж байсан ч бухимдсан иргэд хариуг нь Ерөнхийлөгчийн сонгуулиар барилаа. Гэлээ гээд МАН-д асуудлыг өөрсдийн суудлын тоогоороо туушиндах эрх мэдэл нь хэвээр бий.

Гэвч өнөөдөр МАН Ардчилсан намын алдааг давтахаар зэхэж байна. Хичээлийн шинэ жил, ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажил гээд бүх зүйл хоолойгоор давсан энэ өдрүүдэд өөр хоорондоо суудлын нанчилдаанаа эхлүүлжээ. Засгийн газрын хуралдаан нь сайд нар эзгүй шалтгаанаар хойшлох болов. Хамгийн их гар нийлж ажиллах ёстой Ерөнхий сайд, Шадар сайд нар хэвлэлээр маргалдаж, биенээ мөрдүүлсэн, мөрдүүлээгүйг шалгаж өгнө үү гэхчилэн хоёр тийш харж сууна. Нарийндаа биесээ мөрдүүлж, мөшгүүлсэндээ ч бус албан тушаалын төлөөх явцуурхал л ил болж буй хэрэг.

Аль ч төвшинд харсан МАН-ын хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо орохоор аяга, халбагаа нүдэж байна. Ингэхдээ “хариуцлага тооцох” гэх ганцхан үгээр бамбай хийж буй. Харин албан тушаалтнууд нь шуурганд хэрхэн тогтож үлдэх вэ гэдгээ л бодож суух шиг. Нам доторх эрх мэдлийн хуваарилалтын энэ их улайрлаас болоод улс орны ажил цалгардахад хүрчээ.

Валютын ханш өдрөөс өдөрт чангарсаар байна. Бараа бүтээгдэхүүний үнэ ч бага багаар нэмэгдсээр буй. Иргэдийн худалдан авах чадвар улам л муудаж байна. Аж ахуйн нэгжүүд аргаа барахдаа ажилчдадаа цалингүй амралт өгчээ. Ийм л бүрхэг дүр зураг харагдаад байтал эрх баригчид хоорондоо толхилцсоор. Мөнөөх фракцгүй, цул, цутгамал гэж өөрсдийгөө бахархдаг нам олон толгойтой могой шиг, нэг нь нөгөөгөө хэмлэж байна.

Ингэхдээ байж болох бүх хувилбараар үзэлцэж, булайгаа дэлгэх нь наахнуур явна. Улс орны амин чухал асуудал ар араасаа хэцүүдэж буй энэ үед нам гэх жижигхэн эрх ашгаа хойш тавиад, төрийн ажлаа хийсэн шиг хийхийг иргэд хүсэх нь мэдээж.

Улс орны эрх ашиг ямар чухал вэ гэдгийг өнгөрсөн долоо хоногийн Японы засгийн газрын огцорч, хоёрхон цагийн дараа дараагийн Засгийн газрын бүтцийг баталсан шийдвэр бэлхнээ харуулна. Манайх шиг албан тушаалын наймаа, хуваарилалт хийдэггүй болохоор өөрсдөө ухамсраараа огцорч, дараагийнхыг бүрдүүлж байна.

Тиймээс л эрх баригчдыг элдэв жижиг, сажиг асуудлаасаа ангижирч ажлаа хийе гэж уриалах байна. Чихэн дээр цэцэг ургуулсан шиг нүдэнд харагдаж, гарт баригдах бодит үр дүнг л та бүхнээс олон нийт шаардаж буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-08-14 66.181.160.15

Хичээлийн шинэ жил ургац хураалт өвөлжилтийн бэлтгэл ажил гээд энэ бүх ажил ард иргэдийн нуруун дээр хүндхэн бууна Улс төрчид тус болохын оронд ажил мөн ч их байнаа гэж хоосон хөөрч ажиллаж байгаа дүр үзүүлэн ашиг хонжоо хайна Төртэй ч юм шиг төргүй ч юм шиг манай дээдсүүд Заримдаа гадаадаас дарга нар авч ирээд тавьчихвал эд нараас хамаагүй дээр ажиллана даа аргаа барахдаа бодох юм

Avatar

ОСоржмаа 2017-08-14 167.114.159.186

Надад одоо машин авч өгөхгүй бол Ерөнхий сайдаа суудлаасаа буугаарай

Avatar

Urtaa 2017-08-14 167.114.159.186

ZG ajilaa hiij chdhgui bol bolih heregtei shdee

Avatar

баатарнаран 2017-08-14 37.187.7.74

одоо энэ намд шинэчлэл хэрэгтэй хэдхэн луйварчдаа буулгаж хариуцлага тооцох эх оронч хүнээр намаа удирдуулах тэгээд ажлаа сайн хйих ийм зам байгаа энэ замаар явж байж л үлднэ үгүй бол ард түмэнд сонголт байгаа бидэнд эх оронч монгол ажил хийдэг улс төрч хэрэгтэй луйварчдаас үнэхээр залхаж банйа

Avatar

Зочин 2017-08-14 67.111.249.66

АНы хэдэн эргууу лойдоруудыг бодвол МАН ажлаа хийж чаддаг улсууд юм болж байна

Avatar

ARD 2017-08-14 192.162.242.10

Гэхдээ хүрэлсүх намын дарга болох эрхтэй

Avatar

зочин 2017-08-14 182.160.37.146

МАН н нэг том дутагдал бол эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн нөхөдтэй хатуухан хариуцлага тооцож чаддагүйд оршино тэдний алдаа замхарч ахиад улс орныг баллах алхамаа эхлээд байна тэдэнд улс орон ард түмэн хамаагүй МАН н хийж эхэлсэн нааштай болгоныг үгүйсгэж эдийн засгаар тоглож самрах байдалд бэлдэж байгааг анхаарахгүй бол аюул ирэх нь байна шүү

Avatar

Хэзээ АНы бузаруудыг шоронд нь хатаах вэ 2017-08-14 67.111.249.66

Яаг унэн Ийм ухээнц байж болохгуй тийм учраас зангарагтай Баяр Нямдорж Багабанди мэтийн удирдагч нар хэрэгтэй байна

Avatar

Зочин 2017-08-14 103.57.93.123

Ажлаа хийсэн шиг хийж байгаа МАН-ыг дотор гаднаас нь хагалах зорилгоор дурын тэнэгүүд муулж дотоод хэрэгт нь оролцох болжээ Санаа зоволтгүй дээ Зун намрын бүх ажлаа аль хэдийн төлөвлөчихөөд яв цав биелүүлээд явж байгаа Улсдаа улмаар МАН-д их санаа зовоод байгаа хүмүүс үнэхээр эх орончид юм бол улсын олон жилийн төсөвтэй тэнцэх арав гаруй их наяд төгрөгийг алга болгож Монголыг сүйрүүлсэн хуурамч ардчилагчидтай хариуцлага ярихгүй байгаа нь сонин байгаа юм

Avatar

Зочин 2017-08-14 182.160.33.101

МАН гэж үнэн удаан улс төрд олон жил байсаар байгаад өдөр хоногоо ясар ч бүтээмжгүй ангайж аргацаагаад сурчихсан худлаа пээдийсэн хэдэн гүзээтэй хүмүүс байнаа Одоо бүр удаан гэхэд ч хэцүү зүгээр сааталттай зогсонги байдалд орж байх шиг байна Одоо өвөл хаяанд ирэхээр юу гэж худлаа солиорч бас юуны мөнгө татвар нэмэх бол Хэзээ ийм гурай байдлаасаа гарахын бэ уг нь цөөхүүлээ ш дээ Өөд нь татчихаар хурдтай чадвартай аавын хүү охин олдохгүй ийм хоноцын сэтгэлтэй болчихоогүй байлгүй дээ

Avatar

Зочин 2017-08-14 122.201.31.31

МАН-ыхан ЗҮТГЭНЭ Өөрсдөө БАЯЖИНА ЗОРИЛГО нь ТЭР Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал Морин Уяачдын төрд шургалсан алагчлал МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал Ахмад настан бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ

Avatar

ARD 2017-08-14 202.131.243.162

Казино ухна хүрэлсүх жанхуугийн талд ажиллаж жанхууг гаргаж ирсэн энэ [Хориотой Үг] ухныг үтэр түргэн огцруул

Avatar

Leo 2017-08-14 202.131.248.210

Хүрэлсүх МАН-ын дарга болох ёстой

Avatar

О.БААСАНХҮҮ 2017-08-14 191.101.30.254

Хүрэлсүх МАН-ын дарга болох ёстой

Avatar

Болд 2017-08-14 208.123.223.254

МАН дотоод асуудалаа яаралтай шийдэх хэрэгтэй Эрднэбат гэх мэт нөхдөөс эхлээд

Avatar

Магсар 2017-08-14 202.131.242.254

Ноднин зун нэг уут нь 4750 буюу нэг тонн нь 190 000 байсан хивэг энэ жил нэг уут нь 12 000 буюу 480 000 болоод байна Хоёрдугаар гурилын үнэ рүү дөхөж очоод байна Бараг гурилаар [Хориотой Үг] тэжээх болж байна уу Хят ад руу өмнө хийсэн гэрээгээ дуусгах нэрээр хивэг асар ихээр ачигдсаар байна ш дээ Хивэгний экспортыг зогсооно гэсэн Сэргэлэн сайд гуай яасан бэ

Avatar

Зочин 2017-08-14 103.229.123.1

Ажилаа хий хэрүүлээ болиоч ард иргэдээ ажилтай орлоготой болгооч хүн болгон ажилтай бол эдийн засаг босно доо төрд гарсан энэ хэдэн хүн хаанаас цалин хангамж авч байгаагаа бодооч

Avatar

иргэд 2017-08-14

Нарантөгс яг л үнэнийг бичсэн байна хичнээн шахаж шаардаад энэ намаас одоо шүүс гарахаа больж тиймээс төрийн албыг мөнгөөр үнэлэж лангуун дээр тавьсан нэр бүхий этгнээдүүдийг нэн даруй зайлуулаж намын биш улс орны эрх ашгийг бодох цаг болж бүх нийтээрээ энэ тэмцэлд оролцох хэрэгтэй

Avatar

Магсар 2017-08-14 202.131.242.254

Өвөлжилтийн бэлтгэлээ ханга гэх юм Хадлан алга Намар хүртэл үлдсэн сард хэр ургах юм байгаа юм Тэжээл хивэг алга Гурилын үйлдвэрүүд Хят ад руу ачуулсаар байна Малчдад зарахгүй байна Зарсан ч маш их оочертой Хэд хоногийн өмнөөс мөнгөө урьдчилаж тушаагаад хэд хоног хүлээж авч байна Тэгээд үнэ маш өндөр Нэг уут нь 12 000 буюу нэг тонн нь 480 000 шагаар л олдож байна Хят адуудад болохоор гэрээтэй гээд хямд өгөх мөртлөө малчиддаа илүү үнээр бага багахан амсуулаад хомсдол үүсээд байна ш дээ Өвс байхгүй Хивэг байхгүй Тэгээд малдчдыгаа өвлийн бэлтгэлээ ханга гэж хоосон дүрэмдээд яах юм Сүүлд нь худлаа хэлсэн ш дээ гэж ам асуух гэсэн башир арга

Avatar

Зочин 2017-08-14 202.9.42.154

Нарантөгс л эцэг шиг нь үнэнийг хэлж байна даа

Avatar

Зочин 2017-08-14 202.9.42.213

Ингэж талцуулах хэнд ашигтай вэ Ард түмэн л хохироно

Avatar

Жагаа 2017-08-14 66.181.160.93

Тусгаар тогтнолыг олж боловсорч эруулжиж бутээн байгуулсан 100 жилээ ард тумнээрээ даажигнасан гэж хэлж чадаж байгаа зарим этгээд хаа нэгтээгээс очигдор ирсэн бололтой Тархи толгой нь яавч эруул бишээ Эмээ овоо аав ээжийнхээ хийж бутээснийг харлуулж байгаа нь даанч харамсалтай

Avatar

Жагаа 2017-08-14 66.181.160.93

Хэвлэл мэдээлэл АН Х Баттулга нарт л ажил хийгээгуй хоорондоо хэрэлдэж муудалцаж байвал ашигтай бололтой

Avatar

Зочин 2017-08-14 202.21.103.62

МАН-аас их зүйл хүлээх хэрэггүй Унаасаа 100 жил ард түмнээр тохуурхан даажигнаж зайдалж унасаар ирсэн Одоо жинхэнэ үнэн төрх нь ил болж хуурамч баг нь ховхорч нүдний балай болох нь тодорхой болж байх шиг дээ Сэлэм Тогмид Хүрэлсүхийн ядуу жүжиг илэрч МАН-аасаа хөөгдөж таарах байх

Avatar

Зочин 2017-08-14 122.201.22.247

Энэ хэдэд яг юу дутаад байгаан болоо
Эрх мэдэл хүч чадал бас мөнгө байна

Avatar

Зочин 2017-08-14 27.123.214.123

М Энколд хотоос савараа татаач ээ таны унтаа уяа үе өнгөрөөд удаж байна нийгмийнхээ хурдыг мэдэр зүгээр л холдож үз өөр ажил хийдэг шийдэмгий хурдтай хүмүүс хотоо авч яваг битгий саад бол тавимал хүмүүсээ аваад яв

Avatar

Зочин 2017-08-14 122.201.25.46

ЗАСАГ НЬ ОГЦРОХ ГЭЭД АЖЛАА АНХААРДАГ ХҮН ҮГҮЙ БОЛЛОО

Avatar

Rew 2017-08-14 66.181.180.124

MIYEGEES NEN YARALTAI ANGIJRAHGUI BOL MAN HEZEE CH UUDLUHGUI

Avatar

Зочин 2017-08-14 66.181.185.151

Огцороод нөгөө хэд нь гарна албан тушаалын наймаа хийсээр жил болно ахиад огцоруулна

Avatar

Зочин 2017-08-14 66.181.160.44

Архагшсан коммунистуудын нэг онцлого шинж бол хэзээ ч сайн дураараа мөн сонгуулиар албан тушаалаа өгч авалцаж чаддаггүй юм Улс Монголоо сүйрүүлсэн хамаагүй өөр хоорондоо үхэх сэхэхээ дуустал дайтна Эцэст нь хов хоосон хоцорно

Avatar

Сэтгэ 2017-08-14 27.123.214.120

Төсөл нэрээр их идсэн хүмүүс ерөнхийлөгчийн хүмүүс шүү дээ Та цалингаа тэр хүмүүсээс асуусан дээр бх

Avatar

Umnu 2017-08-14 27.123.214.120

Өмнөх 4 жил идсэн уусан хүмүүсийг цагаатгах гэж байна энэ ерөнхийлөгч энэ шударга уу сэтгүүлч ээ

Avatar

Зочин 2017-08-14 103.26.192.157

эрдэнэбат гэж өөрийн толгойгүй юмыг хурдан зайлуул

Avatar

Зочин 2017-08-14 112.72.15.66

мөнгө цаас болж авч байгаа цалин араа ч өврөө ч нөхөхгүй ард түмэн туйлдаж байна ийм их газар нутаг алт эрдэнэстэй Монгол улсын иргэд ингэж ч явах гэждээ ухаантай сийрэгхэн толгойтой хэдхэн хүн л аваад явчих улс орон шүүдээ даанч дээ төр засаг тэргүүлсэн том толгойтнууд минь дорвитой шийдвэр гаргаж ард иргэдээ сайхан амьдруулаач сэтгэл байвал болнодоо даанч та нарт сэтгэл хүний мөс дутаад байна

Avatar

[зочин 2017-08-14

хэний явуулгаар барихалдана вэ Үнэнийг хэлэхэд өмнөх 4 жил даанч харамсалтай байсан шүү Иргэний хувьд харахад овоо л ажиллаад байх шиг байх юм Энхболдын сонгуульд ялагдсаныг далимдуулан битгий бутаргах гэж яар ард нь ард түмэн улс орны эрх ашиг гэж байдаг гэдгийг санаж байхад зүгээр юм шиг ээ

Avatar

Зочин 2017-08-14 202.72.245.122

буруу замаар будаа тээвэл буцах замдаа шороо тээхийн үлгэр болоод байна яаралтай засгийн газраа шинэчлэх хэрэгтэй цаг хугацаа хүлээхгүй

Avatar

Зочин 2017-08-14 103.229.121.23

Унэн бичжээ Гэхдээ хийж чадахгуй нь тодорхой тул огцруулаад арай чадвартай хун хайх л улдэх шив

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж