Чавесаас хойш улс орон нь сүйрчээ

Хуучирсан мэдээ: 2017.08.13-нд нийтлэгдсэн

Чавесаас хойш улс орон нь сүйрчээ

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музей соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах төлөвлөгөө гарган ажиллаж байна.

    -Венесуэльчүүд  хог  идэж, үр хөндүүлж, дээр нь засгаа унагаахыг эрмэлзэж байна-

    Сүүлийн хоёр жилд Венесуэль бараг утгаараа тарчилж байна. Эдийн засаг нь сүйрч, дэлгүүрийн лангуунаас хоол хүнс алга болж, хотуудын гудамжинд цагдаа нар болон дээрэмчдийн хооронд тулаан болж байна. Гэхдээ ганцхан өдрийн дотор байдал ийм аймшигтай болсонгүй. Associated Press агентлагийн сурвалжлагч Ариана Кубийос тус орон аажмаар замбараагүй байдалд орсныг ажигласан сэтгэлгээгээ энэ гэрэл зургийн сурвалжлагаар харуулан тайлбар хийжээ.

    Венесуэлийн нэгэн наран шарлагын газарт хийлсэн усан санд хэвтэж байгаа охин. Фото: Rodrigo Abd / AP

    “Каракас хотынхон өмнө нь өөдрөг сэтгэлтэй, тэмүүлэлтэй байлаа. Миний найз нар орон сууц, машин тэрэг худалдан авч, амьдралаа төвхнүүлэхээр төлөвлөж байсан юм. Амралтын өдрүүдэд бид Карибын тэнгисийн цэвэрхэн  элсэн эрэгт очиж, шөнийн клубуудад  импортын виски уудаг байлаа. Хоол хүнс зөндөө их, хямд байсан. Ямартаа л би нэгэн өгүүллээ тус орон дахь өөхлөлтөд зориулж байх вэ дээ”.

    Каракас дахь «плюс-сайз» хувцасны дэлгүүр. Фото: Fernando Llano / AP

    “Гуравхан жилийн дотор миний ихэнх найз нар эх орноо орхин явцгаав. Олон улсын  холбооны компани, мөн олон улсын нислэгийн зургаан компаниуд Венесуэлийг орхив. Хоол хүнс худалдан авахаар  орон нутгийн мөнгөн тэмдэгтийн “тоосгонуудыг” зөөж дасчээ. Бид элсэн эрэгт очсон хэвээр байсан ч дээрэмчдийг ажилдаа гарахаас нь өмнө эртхэн буцах боллоо. Гэрлэн дохио зүгээр л гудамжны гоёл болсон ба  машинаас нь гарган хаяад дээрэмдэнэ гэсэн айдастай хүмүүст гэрлэн дохиог анзаарахаа больжээ”.

    Венесуэлийн Ерөнхийлөгч агсан Уго Чавесын хөрөг, хажууд нь Үндэсний ассамблейд нэрээ дэвшүүлсэн талийгаачийн үеэл дүүгийн  төлөө  санал өгөхийг уриалсан уриа харагдана. Фото: Fernando Llano / AP

    “Дайн ч байсангүй, байгалийн гамшгууд ч гарсангүй. Гол буруу нь 2015 оны нефтийн үнийн уналтын дараа улс орноо чадварлагаар удирдаж чадаагүйд байна. Ингээд үндэсний сүйрэлд оржээ”.

    Каракас хот дахь Associated Press агентлагийн байрны хананд зурагдсан «Обама, гэртээ харь» гэсэн граффит. Фото: Ariana Cubillos / AP

    “Улс орны байдал улам улмаар муудсаар байлаа. Засаг барьж байгаа социалистууд  бүх зовлонгийн буруутнаар импералистуудыг нэрлэх болов. Нэгэн удаа Америкийн хар тамхитай тэмцэгчид тэргүүн хатагтайн  хоёр ачыг  барин тэднийг  хориотой бодис зөөсөн хэрэгт буруутгалаа.  Үүний дараа “Гринго, гэр рүүгээ тонил” гэх мэтийн  зургууд хотын байшин бүрийн хананд зурагджээ”.

    Чавесын нас барсны дараа нэг жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд түүний дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд очиж яваа Ерөнхийлөгч Николас Мадуро түүний эхнэр. Фото: Rodrigo Abd / AP

    “Мадурогийн Засгийн газар эдийн засгийнхаа сүйрлийн гол буруутнаар АНУ ба том бизнесменүүдийг нэрлэж байна. Гэтэл олон эдийн засагчид үнийг улсаас зохицуулах болсон мөн мөнгөний ханшаар тоглох оролдлого нь  хямралын шалтгаан болсон гэдэг юм”.

    Улсын тогтоосон үнээр өндөг худалдан авч байгаа хүмүүс. Фото: Ariana Cubillos / AP

    “Эдийн засгийн бодлого нь өдөр тутмын хүндрэлийг  цаг үргэлж л гаргаж ирэв. Одоо арван өндөг 30 центээр зарагдах ёстой гэж засаг зарлав. Дараагийн долоо хоногт нь дэлгүүрээс өндөг алга болоод тэр цагаас хойш дахин харагдсангүй”.

    Ачааны машинаас асгарсан будааг дэрний уутанд  хаман авч байгаа хүү. Фото: Ariana Cubillos / AP

    “Эхлээд хүнс тасарсныг  байдаг л зүйл шиг үзэж байв. Миний венесуэль найз нар Майамигаас аваад сурчихсан байлаа. Намайг гэртээ очих бүрт л тэд парфюм, савхин хүрмүүд, айфонууд ба бэлгэвч захиалж байсан. Би хоёр хоосон чемодан авч яваад олон  янзын эд зүйлтэй ирдэг байсан юм. Цагийн явцад хямрал хүндэрч, тус оронд үүссэн хүнд байдлыг миний зөөсөн бараагаар дүгнэж болохоор боллоо. Зүрхний эм, унаж тусахын эсрэг эм, жирэмслэлтээс хамгаалах эм зэргийг надад  захих болсон юм. Бас дээр нь хорт утааны баг”.

    Хүүхдээ хөхүүлэн дараалалд зогсож байгаа эмэгтэй. Фото: Ariana Cubillos / AP

    “Байдал улам муудсаар. Гэрийнхээ ойролцоох талх барих газрын дэргэд анх би дарааллыг хараад зураг авахаар шийдсэн юм. Талхны жинхэнэ дараалал, гайхмаар!”.

    Каракасын нэгэн захын хогийг ухаж байгаа эрэгтэйчүүд. Фото: Fernando Llano / AP

    “Аажмаар жинхэнэ өлсгөлөн ирлээ. Хүмүүс хог ухан ногооны цэвэрлэсэн хальс, пиццаны  хатсан захыг гарган авч идэх болов. Үүнээс илүү ёроол гэж байх уу. Талх барих газрын ойролцоо өглөөгүүр хүмүүс цугларна. Гэхдээ талхны  төлөө биш харин хог идэхээр дараалалд зогсох болжээ”.

    Америкийн эрх чөлөөний хөшөөг  эрлэгийн элч болгон зурсан граффитийн дэргэд зургаа татуулж байгаа  охин. Фото: Ariana Cubillos / AP

    “Сүйрэл маш эрчимтэй ирсэн учир сайхан амьдралыг гэрчлэгч нар хаашаа ч алга болсонгүй. Нийслэлд нь олон тансаг ресторанууд хэвээр гэхдээ голчлон хүнгүй  байх болжээ. Дээд ангиллын машин худалдах салонууд ажиллан авлигаар бүдүүрсэн үйлчлүүлэгч нараа хүлээнэ”.

    Гудамжны эсэргүүцэл. Фото: Ariana Cubillos / AP

    Нэг удаа Баринас хотод  энэ сэтгүүлч эмэгтэйг зэвсэглэсэн хүмүүс машинд хүчээр түлхэн оруулаад авч явжээ. Кубийос өөрийгөө дэрэмчдийн гарт орлоо гэж айсан байв. Гэтэл тэд нууц цагдаагийнхан байжээ. Түүнийг хэдэн цаг цагдаагийн газар хориод дараа нь хотоос зайлахыг тушаан онгоцонд суулгаад Карарас руу явуулжээ.

    Цонхны тавцан дээр суугаа тоть. Фото: Ariana Cubillos / AP

    Эцэст нь би тэндээс явахаар шийдлээ. Миний бодлоор нийслэлд нь сүрэглэн нисдэг цэнхэр, алтлаг өнгөтэй тотьнуудыг дурсах хэрэгтэй юм шиг санагдлаа. Эсвэл “Энэ чөтгөрийн хотод үлдээгүй нь  миний амьдралын хамгийн сайхан гуниглал юм” гэсэн Габриэль Гарсия Маркесын үгийг санаж болно.

    Эмэгтэйн барьсан зурагт хуудсанд “Венесуэлад юу ч байхгүй” гэж бичжээ. Фото: Ariana Cubillos / AP

    “Гэхдээ миний амьдарч байсан байрны цэвэрлэгээ хийдэг байсан Нубия Гомесыг байн байн дурсах болов. Явахаар шийдснээ хэлэхэд тэр уйлж билээ. Түүний охин Испанид дүрвэн гарч найз нөхөд нь улс орноо орхих болжээ. Түүнийг тайвшруулан удалгүй дахиад бүгд сайхан болно гэж хэлсэн юм. Харин тэр нулимсаа арчаад “Үгүй, болохгүй. Маш урт хугацаанд болохгүй ээ” гэж билээ”.

    Бэлтгэсэн Ш.МЯГМАР

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж