Макроны 100 хоногийг 36 хувь нь дэмжив

Хуучирсан мэдээ: 2017.08.13-нд нийтлэгдсэн

Макроны 100 хоногийг 36 хувь нь дэмжив

Макроны 100 хоногийг 36 хувь нь дэмжив

Төрийн тэргүүнээр ажилласан эхний 100 хоногт Макроны бүтээсэн ажилд францчуудын 36 хувь нь таатай ханджээ. Францын олон нийтийн санал бодлыг судлах хүрээлэн (IFOP) Le Figaro сонины захиалгаар уг судалгааг явуулжээ.

Санал асуулгад оролцогсдын үлдсэн 64 хувь нь Макроны үйлдэлд сэтгэл дундуур үлдсэн байв. Харьцуулбал, Макрон сонгогдсоны дараа түүнийг францчуудын 62 хувь нь дэмжиж байлаа. Харин одоо түүний рейтинг 26 хувиар буурчээ.

Өмнөх Ерөнхийлөгч нартай харьцуулахад Макроны дүн чамлалтай байна. Тухайлбал, Олландын зуу хоногийнх нь ажлыг 46 хувь нь сайнаар үнэлж байсан бол, Николя Саркозыг 45 хувь нь дэмжиж байжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж