Хятадын төсвийн орлого 11,1 хувиар нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2017.08.13-нд нийтлэгдсэн

Хятадын төсвийн орлого 11,1 хувиар нэмэгджээ

Хятадын төсвийн орлого 11,1 хувиар нэмэгджээ

Хятадын төсвийн зарлага нь долдугаар сард өсөлтөө удаашруулав. Учир нь өмнөх саруудад зарлага их байсан аж. Гэхдээ улсаар угжигддаг дэд бүтцийн эрчимтэй өсөлт зарлагын төвшинг барьсаар ирсэн нь том нөлөө үзүүлж байна.

Төсвийн зардал долдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5,4%-иар нэмэгдсэн байна. Харин төсвийн орлого нь 11,1%-иар нэмэгдлээ гэж тус орны Сангийн яамны мэдээнд өгүүлжээ. Өсөлтийн хурд долдугаар сард 19,1%-иар  эрс буурсан байна. Гэтэл орлого нь 8,9% -иар өнгөрсөн сард нэмэгджээ.

Долдугаар сараас өмнө төсвийн зардал ноцтой их байснаар түүний өсөлт удааширсан гэж Засгийн газар нь  тайлбар хийлээ. Улсын нийт зарлага оны долоон сарын дотор  өмнөх  жилийн мөн үетэй харьцуулахад 14,5%-иар, орлого нь 10 хувиар тус тус өсчээ. Сүүлийн жилүүдэд засгийн газраас дэлхийн хоёр дахь том эдийн засгийн салбаруудаа Засгийн газар нь дэмжиж байгаа учраас  эдийн засгийн өсөлтийн гол хүчин зүйл нь болж байна. Гэхдээ өрийн төвшин эрс өссөн байна.

Үүний зэрэгцээ, Засгийн газар нь төсвийн зөрүүгээ дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувьтай тэнцэх хэмжээнд барьж байна.  Мөн орон нутгийн засаг захиргааны өртэй холбоотой  эрсдлийг өмнөх онынх шигээ барих үүрэг авсан байна.

Хятадын эдийн засгийн өсөлтын хурд саарна  гэсэн хүлээлт харин талаар болон  эдийн засгийн өсөлт нь оны эхний хагас жилд өсөлттэй гарлаа. Гэлээ ч засгийн газар нь санхүүгийн эрсдэлтэй үргэлжлүүлэн тэмцэж байгаа учраас өсөлт ойрын улирлуудад бага зэрээр саарна гэж болох талтай. Оны эхний хагас жилийн өсөлтийг  барилгын төсвүүд  гарган өгсөн байгаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж