Монголын чөлөөт бөхийн холбоо 2010 оныг орон нутгийн жил болгосон билээ. Үүнтэй холбоотойгоор зарласан орон нутгийн багш нарын ажлын үр дүнгийн уралдааны дүн гарахад Дархан-Уул аймгийн чөлөөт бөхийн баг тамирчид өнгөрөгч онд гаргасан амжилтаараа тэргүүн байранд шалгарсан байна. Сүүлийн жилүүдэд хүүхэд багачууд их спортыг сонирхон хичээллэх нь улам нэмэгдэж, өнгөрөгч онд манай аймгийн БТС-ын нийт баг тамирчид улс, хот, олон улс, тив дэлхийн хэмжээний 68 арга хэмжээнээс 144 алт, 160 мөнгө, 148 хүрэл медаль нийтдээ 452 багц медалийн амжилт гаргасан аж. Зөвхөн чөлөөт бөхөөр гэхэд олон улсын А зэрэглэлийн тэмцээнээс 10 медалийг хүртсэн амжилтыг үзүүлсэн байна.
м.Дэлгэржаргал
м.Дэлгэржаргал