Долоо хоногийн өрнийн зурхай

Хуучирсан мэдээ: 2017.08.13-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай

Долоо хоногийн өрнийн зурхай

(2017.08.14-2017.08.20)

Хонь

Эд материалаар элбэг дэлбэг байхад тань маш их хөдөлмөр шаардагдах болно. Гэхдээ та өнөөдөр тийм ч их эрч хүчтэй бус байна. Идэвх, эрч хүч зарцуулсан ажил тань амжилтгүй болох магадлалтай. Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх нь ашигтай гэж одод зөвлөж байна.

Үхэр

Энэ долоо хоногт үхрийн ордонд төрсөн хүмүүс эрч хүчээр дүүрэн байна. Гэхдээ эрч хүчээ дэмий зүйлд бүү зарцуулаарай. Биеийн тамираар хичээллэ. Долоо хоногийн дунд үед ус болон бусад шингэн бодистой болгоомжтой харьцах хэрэгтэй. Долоо хоногийн сүүлээр гэмтэж, бэртэх магадлалтай байна.

Ихэр

Уран бүтээлийн ур чадвараа төгөлдөржүүлэхэд тохиромжтой үе ирж байна. Уран бүтээл болон гоо сайхны чиглэлд ажил эрхэлдэг ихрүүд бүтээл туурвих идэвх санаачилга нэмэгдэх болно. Иймээс өөрийн гараараа ямар нэгэн сайхан зүйл бүтээгээрэй. Жишээлбэл, жижиг өгүүллэг бичих гэх мэт. Үүний зэрэгцээ, санхүүгийн асуудалд тааламжтай цаг тохионо. Гэхдээ долоо хоногийн дундуур та ашиггүй хөрөнгө оруулалт, алдагдал хүлээх эрсдэлтэй. Аливаа шийдвэрийг гаргахдаа “Харамч, нарийн хүн хоёр дахин төлдөг” гэсэн үгийг санаж яваарай.

Мэлхий

Эд баялагтай болохын тулд та өөртөө итгэлтэй, эрч хүчтэй байгаарай. Энэ чанар таны карьерын өсөлт болон нийгэмд байр сууриа бэхжүүлэхэд тусална. Үүний зэрэгцээ, санхүүгийн асуудлаа сайжруулахыг хүсвэл их хөдөлмөрлөх хэрэгтэй. Сэтгэл хөдлөлөөр аливаа асуудалд хандаж болохгүй гэдгийг санаарай.

Арслан

Энэ долоо хоногт та эрч хүчээ хуримтлуулах хэрэгтэй. Ялангуяа сэтгэл санаагаа тогтвортой байлгах нь чухал. Таны эрүүл мэнд бодисын солилцооноос их хамаарч байна. Хоолны буруу дэглэм, жингийн илүүдлийн улмаас асуудал үүсэх магадлалтай. Гэсэн хэдий ч та биеийн тамираар  хичээллэж, өөрт их ачаалал өгөх хэрэггүй. Энэ нь таныг гэмтээх аюултай. Үүний оронд цэвэр агаарт өдөр тутам тайван алхаж заншаарай.

Охин

Охины ордонд төрсөн хүмүүс шинэ танил, харилцаа холбоо тогтооход тааламжтай үе. Долоо хоногийн сүүлээр бухимдах магадлалтай. Иймээс эмх замбараагүй байдлаас аль болох зайлсхий. Бүх зүйлийг нэг дор хийх гэж буу яараарай.

Жинлүүр

Санхүүгийн асуудлаа сайжруулах нь таны энэ долоо хоногийн гол зорилго. Худалдааны салбар болон мэдээлэлтэй ажилладаг хүмүүс салбартаа амжилт гаргах болно. Энэ долоо хоног хэлэлцээ хийх, томилолтоор явах, бичиг баримт цэгцлэх зэрэг ажлыг зохицуулахад тааламжтай байна.

Хилэнц

Хилэнцийн ордны хүмүүст энэ долоо хоногт  тааламжтай бус байна. Тамхи татах, агаарын бохирдол зэргээс амьсгалын замын өвчин тусах магадлалтай. Үүний зэрэгцээ, мөр, чээж, гар гэмтэх эрсдэлтэй. Долоо хоногийн дундуур бухимдаж магадгүй. Энэ нь таны эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг анхаараарай.

Нум

Энэ долоо хоногт таны анхаарлыг төвд гэр бүлийн асуудал зонхилох болно. Гэхдээ энэ бол гэртээ шинэ зүйл худалдан авах, нүүх, засвар хийх зэрэгт сайн цаг. Иймээс ажилсаг нумууд ажил, гэрийн асуудлаа зөв зохицуулаарай.

Матар

Шийдвэр гаргах чадвараас тань эд баялагтай байх эсэх нь шалтгаална. Урлаг, гар урлал, багшийн ажил болон олон нийттэй харилцах үйл ажиллагаагаар мөнгө олох боломжтой. Олсон мөнгө өрөө төлөх болон гэр орноо шинэчлэхэд зарцуулаарай.

Хумх

Энэ долоо хоног бүхэлдээ тааламжтай. Гэхдээ хууч болон удамшлын өвчтэй хүмүүсийн эрүүл мэнд муудах магадлалтай. Иймээс урьдчилан сэргийлж, байгальд амарч, өөртөө анхаарал тавиарай. Сэжиг бүхий хүнс, согтууруулах ундаанаас хол байхыг одод зөвлөж байна.

Загас

Энэ долоо хоногт загасны ордонд төрсөн хүмүүс хайр дурлалын харилцаа үүсгэхэд таатай цаг ирж байна. Гэхдээ долоо хоногийн дундуур салалт хүлээж байна. Шинэ харилцаа таны бодож байснаас хялбархан төгсөх магадлалтай. Чөлөөт цаг заваа олон нийтийн дунд өнгөрүүлээрэй.

Бэлтгэсэн: Ц.Уран

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж