Оюутан цэргүүд тангараг өргөлөө

Хуучирсан мэдээ: 2017.08.13-нд нийтлэгдсэн

Оюутан цэргүүд тангараг өргөлөө

Оюутан цэргүүд тангараг өргөлөө

Оюутан цэргүүд өнөөдөр /2017.08.13/ тангараг өргөлөө. “Оюутан цэрэг’ хөтөлбөр дөрөв дэх жилдээ хэрэгжиж буй билээ. Энэ жил баруун, зүүн, төвийн бүсээс 300, нийслэлээс 700 оюутан тус хөтөлбөрт хамрагдсан. Оюутан цэргүүдийн тангараг өргөх ёслол Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн  Шар хад дахь хээрийн сургалтын төвд болжээ.

“Оюутан цэрэг” хөтөлбөр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зарлигаар 2014 оноос хэрэгжиж эхэлсэн. “Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжсэн гурван жилийн хугацаанд 2500 гаруй оюутан, цэргийн алба хаажээ. 2014 онд Улаанбаатар хотын их дээд, сургуулийн 418 оюутан, 2015 онд Улаанбаатар хотын болон анх удаа хөдөө, орон нутгаас буюу Говь-Сүмбэр аймгийн Политехник коллежийн оюутан хамрагдаж нийт 986 оюутан сургалтын хөтөлбөрийг бүрэн хангасан.Харин өнгөрсөн жил Улаанбаатар хот, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Дорнод, Говь-Сүмбэр аймгийн их, дээд сургуулийн 1000 оюутан цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтад хамрагдсан байна.

Энэ хөтөлбөрийн санхүүжилтэд улсын төсвөөс 2014 онд 721 сая, 2015 онд 835,1 сая, 2016 онд 835,1 сая төгрөгийг тус тус зарцуулжээ.

Д.УУДАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж