Өргөө амаржих газрын дээврийг 58 мянган ам.доллараар засна | News.MN

Өргөө амаржих газрын дээврийг 58 мянган ам.доллараар засна

Хуучирсан мэдээ: 2017.08.13-нд нийтлэгдсэн

Өргөө амаржих газрын дээврийг 58 мянган ам.доллараар засна

Өргөө амаржих газрын дээврийг 58 мянган ам.доллараар засна

Япон улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд  Нийслэлийн Өргөө Амаржих газрын засварын төслийг санхүүжүүлэхээр болжээ. Нийслэлийн Өргөө Амаржих газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Наранцацралт  ‘Япон Улсын Засгийн газраас 58 мянган ам.долларын санхүүжилт орж ирж байгаа. Энэ нь Нийслэлийн Өргөө Амаржих газрын А, Б, Ц, Д хэсгийн дээврийн засварын ажилд зарцуулагдана.  Дээврийн нөхцөл байдал одоогийн байдлаар шаардлага хангахгүй, бороо орохоор ус дусдаг байдалтай байгаа. Үүнд даруй засвар хэрэгтэй байна. Манай эмнэлгийн зүгээс “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-т төсөл бичиж оролцсон. Энэ төсөл нь шалгарч, засварын үйл ажиллагаа хийгдэх болсонд бид туйлын их баяртай байна’ гэв.

Өргөө амаржих газрын дээврийн засварын ажлыг наймдугаар сарын 20-оос эхлэн сарын хугацаатай хийх аж.

Д.ЖАГАР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-08-13 49.0.130.130

Барилгадп баталгаат хугацаа байдаг биз дээ Саяхан л ашиглалтанд оруулчаад одоо дахин санхүүжүүлж дээвэр засна гэж юу байдийн Өмнө нь барьсан компаниар нь засуулаач Тэгэхгүй бол наадах чинь буруу ойлгогдоод хуулиа зөрчөөд байгаа юм бишүү Ийм байх юм бол дараа нь буруу жишиг тогтоно Энэ талаар сэтгүүлчдэд тайлбар хийгээрэй Холбогдох газрууд нь

Avatar

ganaa 2017-08-13 202.131.231.84

sayhan l baria biz dee ARAI ARAI

Avatar

Monitoring, monitoring, monitoring 2017-08-13 70.54.86.6

Иргэний болон xөндлөнгийн байгууллага орсон monitoring xийлгээд нэг сайхан бодит баримтыг гаргаад ирээч 10 0 сая доллараар барьсан барилга дахиад 58 000 долларын дээврийн засвар ийм богино хугацаанд хийнэ гэдэг бол но байна гэсэн үг
Энд л иргэд болоод мэргэжлийн xяналтын байгууллагууд ажиллаx учиртай юм шүү
Өвсний үндэс xөтөлбөрийнxөн гайгүй юм xийнэ гэдэгт итгэж байна Харин өмнө xийсэн барилгын ажлын чанарыг энэ xэдэн сэтгүүлч нар уxаад гаргаад ирж чадаxгүй л байx даа

Avatar

Зочин 2017-08-13

Энэ барилгыг тухайн үедээ Бороо гоулд-ийн хандив 10 сая доллараар барьсан нь бараг л Централ тауэр-тай ижил чанарын стандарт хангахуйц барилга болох санхүүжилт байсан Одоо ийм байдалтай байгаа нь тун харамсалтай Тэгээд ч хамгийн түрүүнд баталгаатай ашиглалттай байлгах нь төрийн үүрэг байтал гадаадаас бадар барьж түүнийгээ бахархал болгож байгаа нь арай л байна даа

Avatar

Зочин 2017-08-13 66.181.180.207

Арвины барьсан байшин шиг санагдаж байх юм хуулиараа баталгаат хугацаа 3 жил байдагсан

Avatar

Зочин 2017-08-13 27.123.214.116

Ичээсээ Саяхан барьсан биз дэ Барисан компани нь дээврыг нь хийгээгүй юм уу

Avatar

Зочин 2017-08-13 43.242.243.175

naad emneleg chini shine emneleg l******d uursduu mungiig ni gargaad zasaji bolokhguy yu bid yaponchuudyn tuluu amidarch turuud bayna uu kheregguy yumand kheden terbumaar ni gargana ulsyn yumand durakuud munguguy geed suuchikhna yana daa em-iin yam yu khiiji baynaa

Avatar

Зочин 2017-08-13

Арай л их байгаа биш үү Бараг бүтэн байшингийн үнэ байх шиг байх юм

Avatar

Зочин 2017-08-13 172.56.12.129

Манайх их хачин газар шүү сонгуульдах болохоор шоудаж популизм хийх болохоор мөнгөтөй гэж жигтэйхэн мөнгийг бол тэрбум тэрбумаар нь баруун солгойгүй цацдаг мөртөө яг амин чухал хэрэгтэй юман дээрээ мөнгө байхгүй гээд гэдийгээд хэвтчихнэ тэгээд ичих ч үгүй гадаадаас бадар барина Хаана байна нөгөө монгол ялнааааа

Avatar

Tsast 2017-08-13 66.181.178.60

Tsast construction barisan bizdee Ter bayarsaikhnaas tolbort garguul

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж