Өргөө амаржих газрын дээврийг 58 мянган ам.доллараар засна

Хуучирсан мэдээ: 2017.08.13-нд нийтлэгдсэн

Өргөө амаржих газрын дээврийг 58 мянган ам.доллараар засна

Өргөө амаржих газрын дээврийг 58 мянган ам.доллараар засна

Япон улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд  Нийслэлийн Өргөө Амаржих газрын засварын төслийг санхүүжүүлэхээр болжээ. Нийслэлийн Өргөө Амаржих газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Наранцацралт  ‘Япон Улсын Засгийн газраас 58 мянган ам.долларын санхүүжилт орж ирж байгаа. Энэ нь Нийслэлийн Өргөө Амаржих газрын А, Б, Ц, Д хэсгийн дээврийн засварын ажилд зарцуулагдана.  Дээврийн нөхцөл байдал одоогийн байдлаар шаардлага хангахгүй, бороо орохоор ус дусдаг байдалтай байгаа. Үүнд даруй засвар хэрэгтэй байна. Манай эмнэлгийн зүгээс “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-т төсөл бичиж оролцсон. Энэ төсөл нь шалгарч, засварын үйл ажиллагаа хийгдэх болсонд бид туйлын их баяртай байна’ гэв.

Өргөө амаржих газрын дээврийн засварын ажлыг наймдугаар сарын 20-оос эхлэн сарын хугацаатай хийх аж.

Д.ЖАГАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж