Б.Мөнгөнтуул хаана ажиллах вэ?

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

Б.Мөнгөнтуул хаана ажиллах вэ?

Оюун ухааны спортыг ойлгон ухамсарладаг хүмүүсийн хувьд Б.Мөнгөнтуул олимп, дэлхийн аваргын дайтай хүндэтгэл хүлээдэг тамирчин. Таван настайгаасаа шатар нүүж, 13-хан насандаа эх орноо төлөөлөн Дэлхийн шатрын олимпиадад оролцож, дэлхийн аварга Александра Костенюкийг хожин, цахиур хагалж явсан бяцхан охин өдгөө оюуны спортын хатдын нэг болжээ. Багаасаа орос сургуульд суралцсан нь нөлөөлсөн үү, орост дунд сургуулийн боловсрол эзэмшсэн болоод тэрүү их сургуулийн оюутан болохдоо хүртэл тэр Москвагийн Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг сонгосон юм. Сэтгэлзүй, нийгмийн ажилтны анги дүүргэсэн  шатарч бүсгүй ирээдүйд аав шигээ сайн дасгалжуулагч болохыг мөрөөддөг хэмээн ярьж байсан удаатай. Ямартай ч тэр өнгөрсөн оны хавар их сургуулиа дүүргэж ирээд өдгөө эх орондоо амьдарч байна.

Монголын бизнес эрхлэгчид түүнд ямар нэгэн ажлын санал тавилаа гэж дуулдаагүй. Бас Б.Мөнгөнтуул өөрөө ажил хайж байна гэж сонстоогүй. Тэгэхээр Монголын шатрын спортын анхны эмэгтэй их мастер, дэлхийн шилдэг шатарч Б.Мөнгөнтуул цаашид хувь заяагаа хэрхэн зурж байгаа нь бас сонин юм. Ямартай ч тэрбээр энэ сарын сүүлээр Москвад болох олон улсын тэмцээнд бэлтгээд завгүй байгаа. Гэхдээ тэмцээнээс тэмцээний хооронд сатаарах дэлхийн шатарч бүсгүйг ивээлдээ авч, эх орондоо үлдээн, эсвэл шатрын дасгалжуулагч болох зорилгыг нь дэмжвэл аштай юу. Юмыг яаж мэдэхэв, олон жил хилийн чанадад амьдарсан түүнд олон сонголт байгаа ч юм билүү. 

С.Цэлмэг.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж