Оюутнуудаа жагсаалд оролцохгүй байхыг сануулжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Оюутнуудаа жагсаалд оролцохгүй байхыг сануулжээ

“Амлалт нэхэх ард түмний холбоо”-ноос зохион байгуулсан жагсаалд оролцохоор Сүхбаатарын талбайд өчигдөр 2000 орчим иргэд цугласан юм. Долдугаар сарын 1-нд болсон үймээн шиг зүйл болж магадгүй гэж болгоомжилсон  иргэд талбай дээр  цөөнгүй байлаа. Харин зарим нэг сургулийн удирдлага жагсаал цуглаанд оюутнуудаа оролцуулахгүй байх шийдвэр гаргасан тухай мэдээлэл ирлээ. Тухайлвал   Батлан хамгаалахын их сургуулийн захирал оюутнуудаа жагсаал цуглаанд оролцохгүй байхыг сануулаад  тушаал гаргажээ. Түүнээс гадна  жагсаал болсон өдөр оюутнуудаа 18 цаг хүртэл сургуулийнхаа хашаанд нь байлгажээ.

П.Тэс Цуглаан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж