Шагайн харвааны тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2017.08.13-нд нийтлэгдсэн

Шагайн харвааны тэмцээн болно

Шагайн харвааны тэмцээн болно

Хүй долоон худагт наймдугаар сарын 19,20-ны өдрүүдэд Монголын шагайн харвааны холбооны 30 жилийн ойд зориулсан шагайн харвааны тэмцээн болох юм. Уг тэмцээнийг Монголын үндэсний уламжлалт шагайн харвааг өргөн дэлгэр хөгжүүлэх, ахмад харваачдаас залуу үед уламжлалт ёс жаягийг өвлүүлэх, харваачдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа аж.

Тэмцээн Монголын Шагайн харвааны холбоо /МШХХ/-ны “Шагайн нэгдсэн харвааны дүрэм”-ийн дагуу явагдах юм.  Мөн МШХХ-ны анхдугаар бага хурлаар батлагдсан журмын дагуу шинээр стандартчилагдсан Цол, Зэрэг, Малгай, Малгайн тэмдэг, залааг эдэлж хэрэглэнэ. Шагайн харвааны тэмцээнд оролцож буй бүх харваачид үндэсний дээл хувцастай оролцох ёстой юм байна.

Д.УУДАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж