Энэтхэгийн эмнэлэгт 60 хүүхэд энджээ

Хуучирсан мэдээ: 2017.08.13-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн эмнэлэгт 60 хүүхэд энджээ

Энэтхэгийн эмнэлэгт 60 хүүхэд энджээ

Энэтхэгийн хойд нутгийн Уттар Прадеш мужийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 60 хүүхэд амиа алдсан байна. Шалтгаан нь төлбөрөө хугацаанд нь төлөөгүй улмаас хүчилтөрөгчийн хангамжгүй болсноос үүдсэн байж болзошгүй гэнэ.

Уттар Прадеш мужийн удирдлагууд хүчилтөрөгчийн хангамж тасалдсаныг хүлээн зөвшөөрсөн ч, олон хүүхэд амиа алдсан шалтгаан энэ биш гэж тайлбарлаж байна.

Хүчилтөрөгчийн аппаратыг орлуулах үүднээс өвчтнүүдийн гэр бүл, ойр дотныхон нь гар аргаар ашигладаг хиймэл амьсгалын уут хэрэглэж, эмнэлгийн ажилтнуудад тусалсан гэнэ.

Өнгөрсөн даваагаас баасан гаригт хүртэлх тав хоногийн хугацаанд Горахпур дүүргийн Баба Рагхав Дас эмнэлэгт 60 хүүхэд нас барсны 30 нь зөвхөн пүрэв, баасан гаригт бүртгэгджээ. Гэтэл сүүлийн гурван жилийн хугацаанд тус эмнэлэгт сард 12-15 хүүхэд эндсэн тохиолдол бүртгэгдсэн байдаг аж.

Амиа алдсан хүүхдүүдийн дийлэнх нь нярайн тасагт, мөн тархи, мэдрэлийн тасаг хэвтэн эмчлүүлж байжээ.

Дүүргийн Засаг дарга Анил Кумар тухай эмнэлэг нь ханган нийлүүлэгч байгууллагатай төлбөр тооцооны асуудалтай байсан, гэхдээ амиа алдсан өвчтнүүд бүгд биеийн байдал маш хүнд байсан учир жам ёсны үхэл гэж мэдэгдсэн байна.

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж