АНУ-ын Виржиния мужийн Чарлоттесвилл хотод өчигдөр /2017.08.12/ арьсны өнгөөр ялгаварлан гадуурхагч цагаан арьстнууд жагсаал зохион байгуулах үеэр нэг хүн амь үрэгдэж, 19 хүн гэмтжээ. Автомашинтай этгээд жагсаалыг эсэргүүцэгчид рүү хурдтай дайран орсны улмаас хүний амь эрсдсэн байна. Амиа алдсан этгээд нь замын хажуугаар явж байсан 32 настай эмэгтэй байжээ.
Автомашины жолооч этгээд Охайо мужаас гаралтай, 20 настай Жеймс Филдс гэгч бөгөөд цагдаа нар түүнийг саатуулж, хоёрдугаар зэргийн хүн амины хэрэгт буруутгаж байна.
Түүнчлэн цагдаагийн байгууллагын мэдээлснээр жагсаалыг санаачлагч цагаан арьстнууд болон жагсаалыг эсэргүүцэгчдийн хоорондох мөргөлдөөний үеэр 15 хүн гэмтэж, бэртсэн байна.
Нөхцөл байдлын улмаас Виржиния мужид онц байдал зарлажээ.
Тус мужийн төлөөлөгч Терри МакАулифф жагсаалыг зохион байгуулсан хэт барууны бүлэглэлүүдэд хандан “Гэртээ харьцгаа. Та нар өөрсдөөсөө ичих хэрэгтэй. Та нар өөрсдийгөө эх оронч мэтээр авирлаж байгаа ч огтхон ч тийм биш” хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.
С.ЦЭЛМЭГ