Компьютерийн цаанаас 6 тэрбум төгрөг залилжээ

Хуучирсан мэдээ: 2017.08.13-нд нийтлэгдсэн

Компьютерийн цаанаас 6 тэрбум төгрөг залилжээ

Компьютерийн цаанаас 6 тэрбум төгрөг залилжээ
Internet concept. Hacker working on a code on dark digital background with digital interface around.

Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь 2017 оны эхний хагас жилийн байдлаар цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг үйлдсэн 24 хүнд холбогдох 6 тэрбум төгрөгийн  хохиролтой 11 хэрэг, үйлдлийг илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тухайлбал,

  1. Torguuli.mn сайтад бүртгэгдсэн иргэдийн торгуулийг тухайн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх дүнгээр устгаж өгдөг Т, Э, А нарын гэмт үйлдлийг илрүүлэн;
  2. Иргэн “Б” нь шунахайн сэдэлтээр, бусадтай үгсэн тохиролцож Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн www.main.xcloud.mn системд хууль бусаар нэвтэрч оюутны тэтгэлэг авах шалгуур үзүүлэлт хангаагүй 12 оюутны дүнг өөрчлөн тэтгэлэгт хамруулж, хүн тус бүрээс 70,000 төгрөг авсан гэмт үйлдлийг илрүүлэн;
  3. Иргэн “Б” нь 2017 оны 05 сараас эхлэн www.bookstore.mn сайтын серверт хууль бусаар нэвтэрч 1400 гаруй номын хуулбарыг авч олон нийтийн сүлжээнд ил задгай байршуулсан хэргийг илрүүлэнтус тус шалгаж байна.

2014-2017.II улиралд цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн тоон мэдээг авч үзвэл:

Сүүлийн жилүүдэд төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, их, дээд сургуулиудын мэдээллийн бааз руу халдах, мэдээлэл хулгайлах, устгах, сүйтгэх хэргүүд гарч байгаад анхаарч өөрийн байгууллагын мэдээллийн аюулгүй байдалд анхаарах шаардлагатайг цагдаа нар анхааруулав.

Цахим орчинд ихээр үйлдэгдэж буй бусад хэргүүдийн тоо мэдээг үзвэл:

Дээрх 202 эрүүгийн хэргийн 39 буюу 19,3 хувьд нь яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт санал хүргүүлж, яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй үндэслэлээр 29 эрүүгийн хэрэг буюу 14,3 хувь нь түдгэлзэж, 20 буюу 9,9 хувь нь өөр эрүүгийн зүйл ангиар үүссэн хэрэгт нэгтгэгдэж, 98 эрүүгийн хэрэг буюу нийт үүссэн хэргийн 46,5 хувь нь хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдсэн байна. 

Эдгээрийг он тус бүрээр нь авч үзвэл:

Монголын худалдааны том компаниуд цахим гэмт хэргийн хохирогч болсоор байна

Монгол Улсын томоохон  худалдааны  компаниуд  энэ  төрлийн   гэмт   хэрэгт   өртөж  их хэмжээний мөнгийг гэмт этгээдүүдийн гадаад улсын банкинд байрлах хуурамч дансанд шилжүүлэх байдлаар залилуулах явдал сүүлийн гурван жилд эрс нэмэгджээ.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүд танай болон харилцагч байгууллагын цахим шууданд хортой кодны тусламжтай нэвтэрч таны өмнөөс түнштэй тань, эсвэл түнш байгууллагын чинь өмнөөс таньтай харилцаж төлбөр хийх дансны мэдээлэл өөрчлөгдлөө, өөр дансанд мөнгөө шилжүүлнэ үү гэх зэрэг өөрт ашигтай нөхцөл байдал бүхий цахим шууданг нөгөө талд илгээх  байдлаар төлбөрийг өөрсдийн дансанд шилжүүлэн авдаг аж.

Энэ гэмт хэрэг нь ихэвчлэн харилцагч байгууллагын цахим хаягтай тун төстэй  /нэг үсэг, тэмдэгт илүү, дутуу, өөрчилж бичсэн/ өөр цахим хаягнаас тус байгууллагын дансны мэдээлэл өөрчлөгдсөн тухай үнэмшилтэй шалтгаан бүхий захидал илгээж уг захидалд дурьдагдсан дансанд мөнгөө шилжүүлснээр дээрх гэмт үйлдэл төгсдөг байна.

Иймд байгууллагууд өөрсдийн мэдээллийн аюулгүй байдалдаа анхаарч, шаардлага хангасан программ хангамж ашиглах, гадаад харилцаа хариуцсан ажилтнуудаа мэдээллийн аюулгүй байдлын сургалтанд хамруулах зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллахыг цагдаагийн байгууллагаас зөвлөв.

Гадаад улс руу гарсан мөнгийг буцаан авчрах боломжгүй

Онлайн буюу интернет орчинд үйлдэгдэж буй залилан мэхлэх гэмт хэрэг нь интернет худалдан авалт  хийх,  гар утсанд мессеж,  цахим шууданд и-мэйл хэлбэрээр их хэмжээний мөнгө хожсон, өв залгамжлагч болсон, хэн нэгэнд туслах шаардлагатай байгаа зэрэг захидал,гадаад төслийн зээлийн санал илгээх,  цахим болзоо тогтоох зэрэг төрлүүдээр үйлдэгдэж байна.

Цахим шуудангийн залилан мэхлэх гэмт хэрэгт өртөхгүй байх үүднээс:

  • Албаны цахим шууданг олон хүн дундаа ашиглахгүй байх;
  • Нэг компьютерээр тухайн хаягт нэвтэрдэг байх;
  • Цахим хаягаа гар утастай холбосон байх;
  • Харилцагч байгууллагын цахим шуудангийн хаягийг нягталж байх;
  • Дансны мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд заавал утсаар тодруулж байх;
  • Интернет орчинд худалдан авалт хийх, татвар шимтгэл төлөх, тусламж үзүүлэх зэрэг үйлдэл хийхдээ эх сурвалжийг нягтлан шалгаж мөнгөн шилжүүлэгхийж байх нь таныг энэ гэмт хэргийн хохирогч болохоосурьдчилан сэргийлэх боломжтой юм.

Иргэд фэйсбүүк хаягийнхаа нууц үгийг тусгайлан бэлтгэсэн хортой код, хуурамч вэб сайтууд болон өөрийн хайхрамжгүй байдлаасаа болж бусдад алдаж эдийн засаг, алдар хүндээрээ хохирох тохиолдлууд гарч байгаа тул интернэт орчинд ажиллахдаа хувийн мэдээллээ хамгаалах, шаардлагагүй и-мэйл болон бусад холбоос, ямар нэг вэб хуудсыг дууриалган хийсэн хуурамч вэб сайтууд руу нэвтрэхгүй байх, хандалт хийхгүй байхыг анхааруулж байна.

Мөн фэйсбүүк орчинд хуурамч хаяг үүсгэн өсвөр насны охидтой харилцаж, улмаар тэдний хувийн мэдээлэл, нүцгэн зураг, бичлэг зэргийг хууран мэхлэх замаар олж аван, олон нийтэд тараана гэх мэтээр дарамталж мөнгө нэхэх, бэлгийн харьцаанд орохыг шаардах зэрэг хууль бус үйлдлүүд тасралтгүй нэмэгдэж байгаа тул эцэг, эх, багш, сурган хүмүүжүүлэгч нар энэ талаар анхаарч өөрийн хүүхэд, сурагчиддаа мэдээлэл өгөх, сэтгэл зүйн байдлыг анзаарч байх шаардлагатай байна.

Хүүхэд, залуус та бүхэн ийм төрлийн хууль бус үйлдэлд оролцохгүй байх, бие биеэ хүндэтгэх, найз нөхдөө гэмт хэрэгт татан оролцуулахгүй байхыг анхааруулж байна.

Интернэт орчинд танилцсан гадаад улсын иргэдтэй харилцахдаа өөрийн хувийн мэдээллийг нууцлах, тэдний зүгээс их хэмжээний мөнгө өгөхөөр амлаж буй төрөл бүрийн сугалаа, өв залгамжлал, мөнгөн шилжүүлэг, дарамт шахалт зэрэгт автахгүй байж өөрийгөө болон найз нөхдөө гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлнэ үү.

Гадаад улсын гэмт бүлэглэлүүдэд залилуулж гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд цагдаагийн байгууллагаас шаардлагатай арга хэмжээг авч ажиллах хэдий ч нэгэнт гадаад улс руу гарсан мөнгийг буцаан авчирч хохиролгүй болгох ажил улс орнуудын хууль тогтоомжийн зохицуулалтын ялгаатай байдлаас шалтгаалж удаашрах, боломжгүй болох зэрэг эрсдэлтэй байдаг тул иргэд, байгууллагууд урьдчилан сэргийлэх ажлыг өргөн хүрээнд авч хэрэгжүүлэх шаардлагатай юм.

Хэрэв танд болон таны ойр дотны хүнд дээрх төрлийн асуудлаас аль нэг нь тохиолдсон бол Эрүүгийн цагдаагийн албаны www.facebook.com/Эрүүгийн-Цагдаагийн-Алба болон www.facebook.com/cybercrimemongolia фэйсбүүк хуудсаар холбогдож зөвлөгөө, мэдээлэл авахыг Эрүүгийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх тасгаас мэдээлэв.

Д.УУДАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж