Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

Зай барих эрчүүд

Хэрэв та эрчүүд араас чинь гүйдэг насан дээрээ яваа бол зарим нэг зүйлийг анхаарахгүй өнгөрөөж  болохгүй.  Ялангуяа хэн нэгэн эртэй дотно харилцаа тогтоох гэж байгаа бол үүнийг заавал уншаарай. Эрчүүдийн ертөнц  сонирхолтой, заримдаа хамтдаа тэнд үлдмээр. Гэвч тааралдах ёсгүй эрчүүд ч байдаг. Ингэхэд та тэдний нэгтэй учирсан юм биш дээ?

Төрөлхийн өө хайгч

Ийм эр хүнд таалагдах зүйл нэг ч байхгүй.  Түүний хувьд та хэтэрхий муу санаатай, хэтэрхий цайлган, хэтэрхий үрэлгэн бас хэтэрхий харамч байх болно. Түүнд хэзээ ч юу ч хангалттай санагддаггүй тул өөртөө итгэх итгэлээ үгүй хийх гээгүй л бол өмнө түүнээс холдох хэрэгтэй.

Сэтгэлийн шархтай эр

Хичнээн ч цаг хугацаа өнгөрсөн бахь байдгаараа л байна. Анхны болзооноос эхлээд л тэр хуучин амраг нь зүрхийг нь шархлуулсан гэдгийг нуухгүй.  Арван удаа болзсон ч та түүний сэтгэлийг эргүүлж чадахгүй. Тэр зүрх сэтгэлдээ өөр хүнийг багтааж чадахгүй гэдгийг  та оройтож ухаарах гээгүй л бол цагаа үрэх хэрэггүй.

Спортын хорхойтон

Спортыг  бүхнээс илүүд үздэг эрчүүд гэр нь шатаж, хүүхэд уйлж байсан ч юман чинээ бодохгүй.  Ийм үед тэр дахин нэг шил шар айраг онгойлгон, спортын нэвтрүүлгээ тухтай сууж үзэх газар хайна.

Шинжээч эр
Ийм эрчүүд өөрсдийгөө  Фройд гэдэгт итгэдэг болохоор алхам бүрийг чинь шинжиж, танд юу идэхээс авахуулаад юу үзэхийг чинь заах гэж оролдоно.  Аягүй бол тэр таныг өөрийн зохиосон дүрэм журмыг мөрдөхийг ятгана. Түүнд амаа хамхи гэж хэл.

Царайлаг эр
Ийм эрчүүд цаг үргэлж үс зүсээ арчлан, танаас бүх талаараа илүү гэдгээ харуулах тул өөрийгөө өрөвдөлтэй, царай муутай амьтан гэж итгэхээс өмнө өөр булчинлаг, жинхэнэ эр хүнийг олж авсан нь дээр.

Ноён төгс төгөлдөр
Тэр таны төлөө юу ч хийхгүй. Тэр таныг баярлуулж, цагийг хамт өнгөрүүлэхгүй.  Тэр бол өөрийгөө дээд зиндааны хүн гэж боддог хүйтэн хөндий хүн. Түүнтэй хамт байхдаа та хэзээ ч дулаацахгүй.

Солиотой эр
Тэр бол хартай мангас. Түүний толгойд үргэлж үл итгэх бодол хөвөрч байдаг. Тэр таныг хажуугаар зөрсөн хүн болгонтой хардаж, араар нь тавих вий гэсэн бодлоосоо салж чадахгүй шаналдаг хүн. Тэр таны амьдралд цорын ганц хүн болохоос нааш таныг жаргаахгүй.

Хүүхэд  шиг эр
Тэр өөрөө ажил хийх дургүй ч  өөрийг нь хүндлээгүй гэж бусдыг доромжилж, залхуу, азгүй гэж дуудна. Хэрэв тэр одооноос  л эр хүн шиг байж чадахгүй бол насанд хүрэх хугацаа түүнд маш бага байгаа. Тиймээс байдлыг бодитоор үнэлж цэгнэ.

Араар тавигч
Түүний хувьд гэрт нь хэн хүлээж байгаа нь чухал биш. Хэрэв түүнд хэн нэгэн таалагдвал тэр энэ боломжийг хэзээ ч зүгээр орхихгүй.  Нэг л удаа хуурсан бол үргэлж хуурна гэсэн үг. Үүнийг амьдралаараа батлан харуулах гэж зөрүүдлэх хэрэггүй.

Харгис эр
Ийм эр бүхнийг хүчээр хийх гэж зүтгэдэг. Таны юу хүсч, мөрөөдөж, хаана амьдарч, юу  хийхийг хүсч байгааг тэр ойлгохыг ч хүсэхгүй. Тэр танаас үргэлж илүүрхэнэ. Гэхдээ танд хайртайдаа ингэж байгаа юм биш. Зүгээр л тэр бүгдийг хүчээр шийдэж сурсан хүн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж