Монгол 266 хүүхэд гадны гэр бүлд үрчлэгджээ

Хуучирсан мэдээ: 2017.08.13-нд нийтлэгдсэн

Монгол 266 хүүхэд гадны гэр бүлд үрчлэгджээ

Монгол 266 хүүхэд гадны гэр бүлд үрчлэгджээ

Наадмын өмнөхөн гадаадын улс оронд үрчлэгдсэн монгол хүүхдүүд эх орондоо ирж, унаган байгаль, төрсөн газрынхаа сонин сайхантай танилцаад буцсан билээ. Өнгөрсөн 18 жилийн хугацаанд буюу Монгол Улс Хүүхэд хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай Гаагийн конвенцид 1999 онд нэгдэн орсноос хойш 266 хүүхдийг 17 орны гэр бүлд үрчлүүлжээ. Тухайлбал, АНУ, ХБНГУ, БНСУ, БНФУ, Нидерланд, Канад, Итали, Австрали, Англи, Бельги, Япон, Дани, Испани, Финлянд, Швед, ОХУ, Шинэ Зеланд зэрэг орнуудад монгол хүүхэд үрчлгэдсэн. Нийт үрчлэгдсэн хүүхдийг хүйсээр аваад үзэхэд 149 нь эрэгтэй, 117 нь эмэгтэй хүүхэд байна. Эдгээрээс хамгийн олон буюу АНУ 156, ХБНГУ-33, Франц-20 хүүхэд үрчлэгдэн амьдарч байгаа юм. 2015 онд таван хүүхэд, 2016 онд таван хүүхэд, 2017 оны байдлаар нэг хүүхэд гадныханд үрчлэгджээ.

Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэхдээ үрчлэгч эцэг эхийн нөхцөл байдал, хүсэл зориг бүгдийг нэг бүрчлэн шалгаж үзсэний үндсэн дээр Гадаадын иргэн харьяатын газар үрчлүүлэх асуудлыг шийдвэрлэдэг. Үрчлэгч эцэг эхийн хариултууд нь бүрдүүлж ирүүлсэн материал дахь мэдээлэлтэйгээ зөрөх, хуурамч баримт бичиг бүрдүүлж ирүүлснийг нь тогтоосон, хүүхэд үрчилж авсаны дараа гарах асуудлыг шийдвэрлэх арга замыг мэдэхгүй, хүүхэд үрчилж авах шалтгаан нөхцөл нь тодорхой бус, үрчлэгч эцэг эхийн санаа, зорилго нийлэхгүй мөн түүнчлэн үрчилж авах гэж буй хүүхдийн талаар мэдээлэл аваагүй байх гэх мэт зөрчил илэрвэл тухайн хүүхдийг үрчлүүлэхээс татгалздаг аж.

Хүүхдээ хаясан, санаатай төөрүүлсэн, тарчлаан зовоосон, худалдсан, барьцаалсан, биеийг нь үнэлсэн, шунахай зорилгоор ашигласан, эрх зүйн зөрчилд татан оруулсан, хүүхэдтэйгээ хэрцгий харьцсан, сэтгэл санааны хүнд дарамтанд байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг нь тогтоогдсон болон хуульд заасан бусад үндэслэлээр тухайн хүүхдийн эцэг, эхийн хувьд эдлэх эрхээ алдах мөн цаашлаад Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хуульд заасан үндэслэл болон гэрээ зөрчигдсөн хүүхдийн эрх ашиг хохирсон бол үрчлэлтийг хүчингүй болгох эрх нь манай байгууллагад байгаа. Гэхдээ ийм байдлаар эрх нь зөрчигдсөн хүүхэд өнөөдрийн байдлаар /2017.08.13/ гараагүй байна.

Д.УУДАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж