“АЛУУРЧДЫН” ӨЧЛҮҮД
ҮҮЛГҮЙ ТАЛ ҮРЖИЛТ ХӨРС
Атрын аянаас илүү улстөрчдөд өгөөжөө өгч буй “хөрст” газар бол өнөөдөр сошиал медиа болон хувирчээ. Үүнийгээ тэд шатартай зүйрлэж, хэзээ, хаана, хэрхэн нүүж, юугаа идүүлж, юуг нь идэх вэ гэхчлэн нарийн төлөвлөгөө боловсруулж, түүнийгээ нэгдсэн зохион байгуулалттайгаар тарьж, арчилж, ургуулж, хурааж авна.
Үр, ашиг ч гэж жигтэйхэн. Гэхдээ юу тарина, түүнийгээ хурааж авч буй болохоор өөрт нь нөлөөлөх сөрөг дагавар ч мундахгүй. 2012 оны сонгуулиар сошиал медиаг хүүхэд, хүүхнүүдийн зугаа гэж хардаг байсан бол 2016, 2017 оны сонгуулиудаар энэ ертөнцөд “алаан” болох нь тэр. Гүтгэлэг, доромжлол, эвлүүлэг, сүрдүүлгийн талбар болон хувирах нь тэр. Өнгөрсөн баларсан үйлдлийг хачиртай, даруулгатай нь дэлгэв. Үүнд хамгийн их өртсөн нь нэр дэвшигчид хийгээд тэдний гэр бүлийнхэн. Ёстой байж болохоос эхлээд боломжгүйг нь хүртэл ил болгох нь тэр. Өөд болоочдыг ч амилуулж, үг хэлүүлэх нь тэр. Тэр болгон нь хуурай өвсөнд хаясан цог шиг түймэр болон дэгдэж, тэр хирээр иргэд толгойгоо эргүүлүүлэв.
“… ний дэмжигчдийн хуудас” гэгчээр харин ч нэг солиоруулав. Ардын засаг ч гэж юу байлаа гэдэг шиг манайд тийм олон дэмжигчтэй нь ч юу байлаа. Хөөрхөн охидын зураг тавьсан шинэхэн акаунтууд олноороо мэндэлж, дан “баба”-г бичнэ. Харин үүнтэй хариуцлага тооцсон тохиолдол өнөөдөр алга. Тарьсан хорондоо одоо өөрсдөө хордоод эхэлжээ. Үргэлжлэл…
МУУ НЭРТЭЙ “НИНЖА” НАР АЛТНЫ 60 ХУВИЙГ ТУШААЖЭЭ
-Өнгөрсөн 2016 онд л гэхэд 10.4 тн алтыг хувь хүмүүс Монголбанкинд тушаасан нь нийт алтны 60 хувьтай тэнцэж байгаа юм. Мөнгөн дүнгээр илэрхийлбэл иргэд 343 сая ам.доллар буюу 860 тэрбум төгрөгийн алт тушааж, 21 тэрбум төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-ийг улсын төсөвт төвлөрүүлжээ-
Хувиараа ашигт малтмал олборлогчдыг “нинжа” хэмээн нэрлэдэг. Нинжа нар алт, нүүрсний салбарт олонх бөгөөд нэгэн үеийг бодвол учраа олохгүй хүмүүс улам бүр цөөрсөөр байгааг албаныхан хэлж байна. Гэвч “Нинжагүй Монгол” болсон гэж ам бардам зарлах хараахан болоогүй ажээ.
Нинжа гэх нэрийн дор алт олборлож, мөнгөн усанд хордож, олборлосон алтаа олигтойхон үнэд хүргэж чадахгүй, амь нас эрүүл мэндээрээ дэнчин тавигчдын тоо эрс буурчээ. 2013 оноос хойш бичил уурхай эрхлэгчдийг албажуулж эхэлснээр 2014 онд 1098 иргэн, 2015 онд 2026 иргэн, 2016 онд 2928 иргэн, 2017 он гарснаас хойш 792 иргэн Монголбанкинд алт тушаажээ. Тушаасан алтны хэмжээ ч 2014-2016 онд 3.2-10.4 тонн болтлоо өссөн байна. Тэд “Бичил уурхай эрхлэгчид” гэх тодотголтой болсон төдийгүй Монголбанкинд тушааж буй алтны дийлэнхийг өгч байна. 2013 онд 13 аймгийн 32 суманд хувиараа ашигт малтмал олборлогчид тархай бутархай ажиллаж байсан бол өдгөө нэгэн дээвэр дор холбоо байгуулж, 15 аймгийн 45 суманд 69 байгууллага үүсгээд буй ажээ. Өнгөрсөн 2016 онд л гэхэд 10.4 тн алтыг хувь хүмүүс Монголбанкинд тушаасан нь нийт алтны 60 хувьтай тэнцэж байгаа юм. Мөнгөн дүнгээр илэрхийлбэл иргэд 343 сая ам.доллар буюу 860 тэрбум төгрөгийн алт тушааж, 21 тэрбум төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-ийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Улсаараа зургаан сарын турш гадаад худалдаандаа хэрэглэх хэмжээний алтыг бичил уурхай эрхлэгчид тушаажээ. Үргэлжлэл…
ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАХАА БОЛИУЛЖЭЭ
Оны өмнөхөн бусдын эд хөрөнгийг залилж, хулгайлсан, улсын төсвөөс хувьдаа завшсан, хүний аминд хүрсэн гэхчлэн улсад болон иргэдэд их хэмжээний хохирол учруулсан, онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй 13 монгол иргэнийг интерполоор эрэн сурвалжилж байсан юм. Тэгвэл саяхнаас 12 иргэнийг эрэн сурвалжлах ажиллагааг зогсоожээ. Одоогоор интерполоор 33 настай Б.Энхмаа гэгч Монгол Улсын нэг л иргэнийг олон улсын Эрүүгийн цагдаагийн газар буюу Интерполоор эрэн сурвалжилж буй юм.
Эрх зүйн зохицуулалтаараа Интерполоор эрэн сурвалжлагдаж буй иргэдийн мэдээллийг татах хүсэлтийг анх хайх санал гаргасан хуулийн байгууллага Монгол Улс дахь Интерполын үндэсний товчоо болох Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын даргад тавьдаг аж. Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүйн сайд нар шууд олон улсын Эрүүгийн цагдаагийн газарт хүсэлт гаргаж, эрэн сурвалжлагдаж байсан иргэдийн мэдээллийг авхуулах эрхтэй. Үргэлжлэл…
С.БАЯР НАМАА ТӨВХНҮҮЛЭХ ҮҮ?
“Аль ч алба амь биш, заяа биш. Авч болсон юм, өгч болно. Очиж болсон юм, буцаж бас болно”.
Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суугаа Элчин сайд С.Баяр гурван сарын өмнө дээрх үгийг хэлж байжээ. Харин одоо Элчин сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад байна. УИХ завсарласан учраас хүсэлтийг нь өнөө маргаашгүй хэлэлцэн шийдвэрлэнэ гэж хэлэхэд эртдэх ч улс төрийн хүрээнд “С.Баярт намаа төвхнүүлэх даалгавар ирнэ” гэх яриа түгэх боллоо. Байж болох л хувилбар.Тэр бол намдаа төдийгүй сөрөг хүчиндээ ч хүлээн зөвшөөрөгдсөн лидер. Цагтаа МАН-ыг удирдаж байсан, Засгийн газрыг ч тэргүүлж үзсэн. Мэдлэг, туршлага, удирдах ухаан аль, аль нь бий.
Тиймээс намын гишүүд нь итгэл хүлээлгэсэн цагт “Үгүй” гэж хэлэх нь юу л бол.
2012 онд УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрх дуусгавар болж, улс төрөөс завсарлага авах үеэрээ хэвлэлийн хуудсаар дамжуулж, хэд, хэдэн удаа “Нэг орсон урсгалдаа дахин орох сонирхолгүй байна” гэдгээ илэрхийлж ирсэн ч нам нь дуудах бүрийд “Үгүй” гэх хариулт өгч байсан удаагүй юм. Үүнийгээ өнгөрсөн хугацаанд үгээрээ ч, үйлдлээрээ ч нотолсоор ирсэн. Үргэлжлэл…
УУЛЫН НИСЭГЧ
Уулын нисгэгч Б.Билгүүнийг “Ньюс” агентлаг уншигчиддаа танилцуулж байна.
‘Монголын мэргэжлийн снөүбоардын холбоо’-ны гишүүн тэрбээр энэ спортыг сонирхон хичээллэснээр гурван жил болжээ. Уулын нислэгийн талаарх сонирхолтой ярилцлагыг хүргэе. Үргэлжлэл…
Холбоотой мэдээ