Египетэд Александрия хотын ойролцоо галт тэрэг мөргөлдсөний улмаас 36 хүн нас барж, 123 хүн бэртсэн байна.
Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр, нэг галт тэрэг нийслэл Каир хотоос, хоёр дахь нь Порт Саид хотоос тус, тус явж байгаад мөргөлджээ.
Ослын улмаас амиа алдсан болон бэртсэн хүмүүсийн тоо нэмэгдэж болзошгүй байна. Хэргийн газарт аврагчид ажиллаж байгаа юм.
Бэртсэн хүмүүсийг ойролцоох эмнэлэгт хүргэжээ. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байна.
В.ТУЯА
Холбоотой мэдээ