Сэлэнгийн түймрийг бүрэн унтраажээ

Хуучирсан мэдээ: 2017.08.12-нд нийтлэгдсэн

Сэлэнгийн түймрийг бүрэн унтраажээ

Сэлэнгийн түймрийг бүрэн унтраажээ

Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан мэдээгээр Сэлэнгэ аймагт гарсан байсан ойн түймрийг бүрэн унтраажээ. Гурван газарт ойн түймэр гарсан байсан юм.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум Ар-Бургалтай гэдэг газар энэ сарын 7-нд түймэр гарсныг нийт 45 хүн ажиллаж, унтраасан байна. Улмаар тус сумын Байгаль орчны улсын байцаагч, ойн ангийн дарга, байгаль хамгаалагч нарт хүлээлгэн өгчээ.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Их-Ажир гэдэг газар өнгөрсөн долдугаар сарын 29-нд гарсан байсан түймрийг энэ сарын 10-нд бүрэн унтрааж, байгаль хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин баг, Бөхлөө голын-Ар гэдэг газар наймдугаар сарын 08-нд ойн түймэр гарсныг  10-ны өдрийн 15:00 цагт бүрэн унтрааж, тус сумын байгаль хамгаалагчдад хүлээлгэн өгсөн байна.

Г.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж