“Хөрш орнуудын тогтвортой хөгжлийн үйл явц: соёл, нийгэм, боловсрол” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 14-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.
Тус хурлыг 13 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын эрдэмтэн судлаачид өөрсдийн судалгааны үр дүнд суурилан гурван улсын жишээгээр тогтвортой хөгжлийн үйл явцын олон талт асуудлыг шүүн хэлэлцэж, санал бодлоо солилцох юм.
Хаяа залгаа хөрш орнууд тогтвортой хөгжихөд нийгэм, соёл, боловсролын салбарын гүйцэтгэж буй үүрэг, гарч буй өөрчлөлт, тулгарч буй саад бэрхшээл, цаашдын чиг хандлага зэрэг асуудлаар гурван орны эрдэмтэн судлаачид эрдэм шинжилгээний 30 гаруй илтгэл тавьж хэлэлцүүлнэ.
Эхний өдрийн хуралдаан энэ сарын 14-нд Шинжлэх Ухааны Академийн Тэргүүлэгчдийн газрын хурлын танхимд, хоёр дахь өдрийн хуралдаан 15-нд “Continental” зочид буудлын хурлын танхимд болно.
Т.НОМИН
Холбоотой мэдээ