Оюутан цэргүүд тангараг өргөлөө

Хуучирсан мэдээ: 2017.08.12-нд нийтлэгдсэн

Оюутан цэргүүд тангараг өргөлөө

Оюутан цэргүүд тангараг өргөлөө

“Оюутан цэрэг” хөтөлбөрт Их, дээд сургууль, коллежийн бакалаврын өдрийн ангийн 1 дүгээр дамжааны оюутан, суралцагчид хамрагдаж буй юм. Дөрөв дэх жилдээ хэрэгжиж байгаа энэ хөтөлбөрт баруун, зүүн, төвийн бүсээс 300, нийслэлээс 700 оюутан хамрагдсан  байна. Цэргүүд өнөөдөр /2017.08.12/ Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн ‘Шархад’ дахь хээрийн сургалтын төвд тангараг өргөлөө.

Монгол Улс 2013 оноос эхлэн “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Орон нутаг дахь их, дээд сургууль, коллежийн бакалаврын өдрийн ангид суралцаж буй 18 насанд хүрсэн, 1 дүгээр дамжааны оюутнууд сайн дурын үндсэн дээр цэргийн жинхэнэ албыг “Цэргийн ерөнхий бэлтгэл”, “Цэргийн тусгай бэлтгэл”-ийн шаталсан сургалттайгаар 4 сарын хугацаанд хаах юм.

Т.НОМИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж