Тарваган тахлаас сэргийлэх хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2017.08.12-нд нийтлэгдсэн

Тарваган тахлаас сэргийлэх хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна

Тарваган тахлаас сэргийлэх хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна

Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 1-ээс эхэлж нийслэлийн хэмжээнд хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна. Аравдугаар сарын 17-н хүртэл Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Замын цагдаагийн албан хаагчид хамтран 24 цаг, 3 ээлжээр эргүүл хийн ажиллаж байна.

Эргүүлийг Сонгонохайрхан дүүргийн Эмээлт, Баруун турууны авто тээврийн Шалган нэвтрүүлэх товчоо, Налайх дүүргийн Тэрэлж, төмөр замын 4-р зөрлөгийн авто тээврийн шалган бүртгэх товчоо, Баянзүрх дүүргийн авто тээврийн шалган бүртгэх товчоо, Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүрний авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, Багахангай дүүргийн Замын цагдаагийн пост, Хал-Уул дүүргийн Яармаг, Нисэх, Биокомбинатын шалган нэвтрүүлэх товчоодод байнгын үүрэг гүйцэтгэж ажиллаж байгаа юм.
Мөн Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Төмөр замын төв буудал, Дүүргүүдийн худалдааны төвүүд, БГД “Тоса” худалдааны төв, СБД 7 буудал, БЗД Гачуурт, ЧД Гүнт болон нийслэл дүүрэг рүү ордог баталгаат бус замуудад Мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагаас хөдөлгөөнт эргүүл гарч ажиллаж байна.

Г.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж