Орхон аймаг түлшний зах нэмж байгуулна

Хуучирсан мэдээ: 2017.08.12-нд нийтлэгдсэн

Орхон аймаг түлшний зах нэмж байгуулна

Орхон аймаг түлшний зах нэмж байгуулна

Орхон аймаг өвөлжилтийн бэлтгэл ажлын хувьд графикийн дагуу чанартай явагдаж байгаа бөгөөд иргэдийн түлшний мод бэлтгэх, нүүрсийг хямд үнээр худалдан борлуулахад анхаарал хандуулах, цахилгаан болон дулааны шугам сүлжээний найдвартай байдлыг хангах, айл өрхүүдийг хоёрт тарифт тоолуурт шилжүүлж, шөнийн цахилгааны тарифыг 50 хувь хөнгөлүүлэх асуудлыг холбогдох яам, тамгын газарт тавьж шийдвэрлүүлэх болжээ. Мөн СӨХ-ыг өвөлжилтийн бэлтгэл ажилд анхаарал хандуулж орц, подвольд ариутгал үйлчилгээ хийх, хаалга цонхыг засварлан дулаан алдаглыг бууруулах үүрэг өгсөн байна.

Эрдэнэт хотод ганц түлээний зах ажиллаж байгаа нь зарим багийн иргэдэд хүндрэл бэрхшээл үүсгэж байгаа тул Баянцагаан, Дэнж-Эрдэнэ багт түлээ түлшний захыг шинээр нээх ажлыг судлаж шийдвэрлэхээр болсон байна.

Тус аймгийн гэр хорооллын түлшний хэрэгцээ 120,000-140,000 шоо метр байдаг бол одоогийн байдлаар ойролцоох аймаг сумдаас 15,400 шоо метр түлшний мод авахаар тохиролцжээ.

Г.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж