Сошиалаар танилцсан эмэгтэйгээ хорьжээ

Хуучирсан мэдээ: 2017.08.12-нд нийтлэгдсэн

Сошиалаар танилцсан эмэгтэйгээ хорьжээ

Сошиалаар танилцсан эмэгтэйгээ хорьжээ

Фейсбүүкээр танилцсан эмэгтэйгээ гэртээ хорьж, хүчирхийлсэн хэрэг гарчээ. Энэ хэрэг явдал Улаанбаатар хотод болсон байна.

Тодруулбал, тэд фейсбүүкээр танилцсанаас хойш сарын дараа буюу наймдугаар сарын 1-нд Тэрэлж рүү явжээ. Хохирогч эмэгтэйг М гэдэг 21 настай,  харин эрэгтэй О нь 43 настай аж.

Тэрэлжид очиж нэг хоносныхоо дараа М-ийг гэртээ авчирч арав хоног хорьж, энэ үеэрээ хүчирхийлсэн байна.

М нь фейсбүүкээрээ дамжуулан нэгэн иргэнээс тусламж хүссэн. Ингэснээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст энэ сарын 10-нд “Кристал таун” хотхоны байранд хүн барьцаалсан бололтой” гэсэн дуудлага ирснээр хохирогчийг суллаж авчээ.

Тухайн үед гэрийн хаалга түгжээтэй байсан тул цагдаагийнхан цонхоор нэвтэрч, М-ийг гаргаж авчээ.

Цагдаагийнхан одоо О-г энэ хэрэгт холбогдуулан эрэн сурвалжилж байгаа юм байна. Тэрбээр өмнө нь хүчингийн хэрэгт холбогдож байжээ.

Г.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж