Хан-Уул дүүрэгт Үндсэн хуулийн хэлэлцүүлэг эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.08.11-нд нийтлэгдсэн

Хан-Уул дүүрэгт Үндсэн хуулийн хэлэлцүүлэг эхэллээ

Хан-Уул дүүрэгт Үндсэн хуулийн хэлэлцүүлэг  эхэллээ

Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолын дагуу Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулж буй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлгийг өнөөдөр (2017.08.11) Хан-Уул дүүргийн Соёлын ордонд зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт Хан-Уул дүүргийн 16 хороодын 400 гаруй иргэн хамрагдлаа.

Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулсан уг хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж мөн Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, зүйн хэлтсийн ахлах зөвлөх Ч. Ариунхур нар хөтлөн явуулсан юм.

Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Цэрэн , Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин нар оролцож иргэдэд хандан хэлэлцүүлэгт ач холбогдол өгөн оролцох талаар үг хэлэв.

Хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн төлөөлөл энэ үеэр уг хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж тодруулан, өөрсдийн байр сууриа илэрхийлсэн ба Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи саналын хуудсыг бөглөж, саналаа бичгээр өгсөн юм.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх хэлэлцүүлэг Нийслэлийн Хан-Уул дүүрэгт амжилттай эхэлж байгаа ба энэ сарын 15-наас 21-ний хооронд тус дүүргийн 16 хороонд төслийн талаарх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн зохион байгуулах юм.

Эх сурвалж: ХУД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж