Тариалан сумын дотуур байр ашиглалтанд ороход бэлэн боллоо

Хуучирсан мэдээ: 2017.08.11-нд нийтлэгдсэн

Тариалан сумын дотуур байр ашиглалтанд ороход бэлэн боллоо

Тариалан сумын дотуур байр ашиглалтанд ороход бэлэн боллоо

БНТУ-ын Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн (ТИКА) Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч Вэйсэл Чифтжи өнөөдөр Увс аймагт айлчилж, Тариалан суманд хийгдэж дууссан төслийн ажилтай танилцсан төдийгүй цаашид Увс аймагт нэн тэргүүнд шаардлагатай байгаа тулгамдсан асуудлуудын талаар ЗДТГ-ын дарга С.Батжаргалтай санал солилцлоо.

Увс аймгийн Засаг Даргын тавьсан хүсэлтийн үндсэн дээр ТИКА Олон улсын байгууллага өөрийн төсвөөр 2016 онд Тариалан сумын хуучин сургуулийг 100 хүүхдийн багтаамжтай дотуур байр болгон засварлах төслийн ажлыг эхлүүлж 2017 оны 5-р сард засварыг дуусгаж хүлээлгэн өгсөн. Их засвар хийгдэж дууссанаас хойш ЗДТГ уг дотуур байрны ашиглалтын зардал болох дулаан, цэвэр бохир ус зэргийг улсын төсөвт тусгаж шийдвэрлэсэн байна. Ингээд ирэх 9-р сард Тариалан сумын хүүхэд багачууд цэвэр тохилог орчинд сурч боловсорч, өөрийгөө хөгжүүлэх боломжтой боллоо. Энэхүү засварын ажилд нийтдээ 275 мянган доллар зарцуулагдсан байна.

Мөн Тариалан суманд ТИКА Олон улсын байгууллагын төсвөөр хүнсний ногоо даршлах цех болон Соёлын төвийг засварлах ажлыг ч мөн амжилттай хийж гүйцэтгэсэн.

Эх сурвалж: www.uvs.gov.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж