Увсын чацарганы газар зүйн заалтын хэрэгжилтийг сайжруулна

Хуучирсан мэдээ: 2017.08.11-нд нийтлэгдсэн

Увсын чацарганы газар зүйн заалтын хэрэгжилтийг сайжруулна

Увсын чацарганы газар зүйн заалтын хэрэгжилтийг сайжруулна

Францын ЭСЯ-аас Монгол Улсын оюуны өмчийн газартай хамтарсан Газар зүйн заалтын төслийн ажилтан Франц улсын Агрономич хатагтай Бландинь Арвис ЗДТГ-ын дарга С.Батжаргалтай уулзаж Увс аймгийн Чацарганы газар зүйн заалтын одоогийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй тайлбарлалаа.

Газар зүйн заалт гэдэг нь тухайн ургаж буй газар нутгийн онцлогоос хамааралтай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэр хүндийг хамгаалахад ашигладаг оюуны өмчийн хамтын хэрэгсэл юм байна.

Газар зүйн заалтад бүртгэгдсэний ашиг тус нь Монголын оюуны өмчийн газраас тариаланчдад уг бүтээгдэхүүний хаяг шошгон дээр Монгол Улсын албан ёсны газар зүйн заалтын лого тавих эрх олгодог. Ингэснээр дотоодын болон гадаадын хэрэглэгчид газар зүйн заалттай тариаланчийн чацарганыг чанарын өндөр шаардлага хангасан бүтээгдэхүүн гэж таних болно. Мөн “Увсын Чацаргана” гэсэн нэршлийг хуурамчаар ашиглах үйл ажиллагааг таслан зогсоох боломж олгоно.

Энэ ажлыг үр дүнд хүргэхийн тулд эхний ээлжинд тариаланчид, орон нутгийн удирдлагууд болон бусад талуудад газар зүйн заалтын тухай ерөнхий ойлголт өгөх, газар зүйл заалтын мөрдөх шалгуур үзүүлэлтийг дугуй ширээний ярилцлага байдлаар хэлэлцүүлэх, шалгуур үзүүлэлтийн чанарын хяналтын тогтолцоог бий болгох ажлуудыг хийнэ.

Эдгээр суурь ажлуудыг амжилттай гүйцэтгэсний дараагаар Увсын чацарганыг дэлхийн зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Европын холбооны болон олон улсын газар зүйн заалтад бүртгүүлэх болон дэлхийн зах зээлд таниулах маркетинг, экспортын чиглэлийн эксперт олж өгөх тал дээр тусалж ажиллана гэдгээ хатагтай Бландинь Арвис хэллээ.

Эх сурвалж: www.uvs.gov.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж