Анхны айлчлалаа ОХУ-аас эхлүүлэх үү?

Хуучирсан мэдээ: 2017.08.11-нд нийтлэгдсэн

Анхны айлчлалаа ОХУ-аас эхлүүлэх үү?

Анхны айлчлалаа ОХУ-аас эхлүүлэх үү?

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гадаад айлчлалаа ОХУ-аас эхлүүлж магадгүй байна.

МҮОНРТ-ийн ярилцлагад оролцох үеэрээ энэ тухай төрийн тэргүүн “Тамгын газрынхантайгаа айлчлалын тухай ярьж байна. Айлчлалаа хоёр хөршөөсөө эхлүүлнэ. Ирэх есдүгээр сарын эхээр Владивосток хотноо Дорнын форум болно. Орос, Хятад, Япон, Солонгос, Монгол төрийн тэргүүн оролцдог. Оролцох урилга ирсэн” гэж ярьсан юм.

Жил бүрийн есдүгээр сард ОХУ-ын Владивосток хотноо Дорнын эдийн засгийн форум болдог.

Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр хөршид хийх айлчлалынхаа үеэр гаалийн татварыг хамгийн түрүүнд хөндөж ярих юм байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж