Монголын зээр Орост нүүдэллэж ирэв

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

Монголын зээр Орост нүүдэллэж ирэв

Монголын зээр Орост нүүдэллэж ирэвОросын Улаан номонд бичигдсэн зээр Монголын нутгаас Байгалийн хяз­гаар нүүн иржээ. Монголд тэжээл ховорд­соноос нүүдэл хийсэн байх гэж Оросын хязгаарын байгаль хамгаалагчид ярьж байна.

Өмнөх хоёр жилд бас зээр олноороо нүү­дэллэж байсан нь хоол тэжээлгүй болс­ных гэж үзэж байсан. Өнгөрсөн жилийн 1-4 дүгээр сард Монголоос 35 мянган хар сүүлт орж ирээд дөрөвдүгээр сарын сүүлчээр буцаж нүүдэллэсэн юм. Зэрлэг амьтдын нүүдэл Оросын хулгайн анчдыг идэвхжүүлж байсан юм. Мөн өнгөрсөн жил энэхүү нүүдлийн үеэр хилийн инженерийн байгууламж, чоно нохойн халдлага, тураал зэргээс болон мянга орчим зээр үхсэн байжээ. Мөн 3000 орчим зээр Орон голын цөнгөө түрснээс гол гаталж чадалгүй Орост үлдсэн байв. Уг амьт­дыг Оросын Улаан номонд оруулсан ба 1994 оны мэдээллээр Монголд 1,2 сая зээр бүртгэгдсэн байжээ. Орост зээр агнахыг хориглосон бол Монголд агнах зээ­рийн тоог Ангийн хуулиар зохицуулдаг байна.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж