СЗХ: ББСБ-ыг гэмт халдлагаас сэргийлэхийг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2017.08.11-нд нийтлэгдсэн

СЗХ: ББСБ-ыг гэмт халдлагаас сэргийлэхийг анхааруулав

СЗХ: ББСБ-ыг гэмт халдлагаас сэргийлэхийг анхааруулав

Мөнгө ихээр төвлөрсөн, бэлэн мөнгөөр үйлчилдэг банк, банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-ууд зохион байгуулалттай гэмт халдлагад өртөх явдал нэмэгдэж байгааг Нийслэлийн цагдаагийн газраас анхааруулах болжээ.

Гэмт этгээдүүд урьдчилан судалгаа хийж, галт зэвсэг, зэвсгийн чанартай зүйлс ашиглан дээрэмдэх, хулгайлах ноцтой хэрэг үйлдэх болсон бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг цаашид өсөх хандлагатай байгаа аж.

Санхүүгийн зохицуулах хороо аж ахуйн нэгжүүдэд тусгай зөвшөөрөл олгохдоо Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9.1.4, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журмын 2.12 дахь заалтыг үндэслэн аюулгүй байдлын нөхцөл хангасан хяналт, хамгаалалтын тоноглол, систем бүрдүүлсэн байхыг шаарддаг аж. Бэлэн мөнгөний гүйлгээ хийж буй ажилтны аюулгүй байдлыг хангасан хамгаалалт, бичлэгийг нэг сараас доошгүй хугацаагаар архивлан хадгалдаг хяналтын камертай байх тухай заалт мөн дээрх журамд бий.

Иймд зохицуулалтын журам, холбогдох хууль, тогтоомжоор нэгэнт хүлээлгэсэн ажилтны болон эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийг биелүүлэхгүй, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангахгүй байх нь нөхөж баршгүй эрсдэл учруулж болзошгүйг анхааралдаа авч, аюулгүй байдлаа ханган, хяналтын камерын бичлэгийг стандартын дагуу далд орчинд чанд хадгалж ажиллахыг Санхүүгийн зохицуулах хорооноос сануулж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж