Аваргуудын тулаан 15 хоногийн дараа

Хуучирсан мэдээ: 2017.08.11-нд нийтлэгдсэн

Аваргуудын тулаан 15 хоногийн дараа

Аваргуудын тулаан 15 хоногийн дараа

Тулааны спорт сонирхогчдын заавал үзэх сонирхолтой тулаан энэ сарын 26-нд Лас-Вегаст болно. Тодруулбал, мэргэжлийн боксчин Флойд Мэйвэтэрийн эсрэг холимог тулаанч, боксчин Конор Макгрегор нар хүч үзэхээр болсон.

Мэргэжлийн боксын таван удаагийн аварга болон UFC-ийн /Ultimate Fighting Championship/ хөнгөн жингийн аварга нарын тулаан Вегасын T-Mobile төвд болохоор товлогджээ. Аваргуудын талаар товч мэдээллийг хүргэж байна.

Флойд Мэйвэтэр нь АНУ-ын иргэн, Money буюу мөнгө гэх хочтой. Өмнө нь 26 удаа нок аут буюу хүнд цохилт хийж байсан. 1.73 метр өндөр бөгөөд 40 настай, 70 кг жинтэй. Боксын 49 удаагийн тулаан хийж байснаас одоогоор нэг ч ялагдалгүй явж байна.

Конор Макгрегор нь Бүгд найрамдах Ирланд Улсын иргэн. “The Notorious” буюу зартай, цуутай гэх хочтой. 18 удаа хүнд цохилт хийж байсан. 1.75 метр өндөр бөгөөд 29 настай, 70 кг жинтэй. Холимог тулааны 24 удаагийн тоглолтоос 21-д нь ялалт байгуулж, гурван удаа ялагдаж байсан.

Сонирхуулахад аваргуудын тулааны хамгийн хямд тасалбар нь 1900 ам.долларын үнэтэй. Харин “ринг”-тэй хамгийн ойр суудлууд 5000, дээд зэрэглэлийн суудал нь 15 мянган ам.долларын үнэтэйгээр борлуулагдаж байгаа юм байна.

Г.ТҮШИГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж